“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн болон тус компанийн ерөнхий нягтлан бодогч н.Билэгдэмбэрэл нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид өчигдөр Ц.Даваацэрэнгийн гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, бичиг баримт, бэлэн мөнгө хураан авчээ. Мөн түүний албан өрөөнөөс гадна нягтлан бодогчийн өрөө, тус компанийн байранд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтыг лацдаж, эд мөрийн баримтаар хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Хууль хяналтын байгууллагаас Ц.Даваацэрэнг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Ц.Даваацэрэн нь зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах төмөр замын ажлыг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгожээ. Тодруулбал, тэрбээр тус замын ажлыг гүйцэтгэх тендер зарлахгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр бусдад их хэмжээний мөнгө шилжүүлэх даалгавар өгчээ.
Ц.Даваацэрэнг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар томилсон байдаг. Тэрбээр өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан билээ. Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байсан. Мөн түүнийг 2019 оны есдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж байсан билээ.
| “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэнгийн гэрт нэгжлэг хийж, таван тэрбумын авлигын хэрэгт шалгаж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |