Улсын цолыг гуядаж биш, гуйж, мөнгөөр цохиж, найраа хийж авдаг гэдгийг монголчууд эчнээ барагцаална. Гэхдээ ил цагаан баримт, наймаалсан давааг нүдээрээ хараагүй байж мэдэх юм. Тэгвэл өнгөрсөн наадмаар начны найраа гэдгийг монголчууд утгаар нь мэдлээ, нүдээрээ харлаа. Бөхийн барилдааны тавын даваа эхлэхээс өмнө ам авч байх үеэр улсын заан Н.Жаргалбаяр ам авах гэж 30 минут саатлаа. Түүний гар утас дуугарч, “Жаргалбаяр заан уу”, “Тийм байна аа”, “Би Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байна” гэв.
-Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат: Манай нөгөө аймгийн арслан Э.Нямааг авчих. Жагаа, Жагаа Өмнөговь аймгийн Нямаа гээд авчих за.
-Улсын заан Н.Жаргалбаяр: Хэд юм?
-Н.Энхбат: Чи тоогоо хэл.
.jpg)
Ингэж ярихтай зэрэгцээд Н.Жаргалбаяр зааныг гарын даа “За хурдан бөхөө амлаарай. Хоёулаа баахан телевиз, радиогоор гарч байна шүү” гэж хэлээд тэдний харилцан яриа өндөрлөж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан байдаг. Ингэж ярьсны дараахан улсын заан Н.Жаргалбаяр Өмнөговь аймгийн арслан Э.Нямааг амлан авсан билээ. Улмаар барилдаанд аймгийн арслан Э.Нямаа улсын заан Г.Жаргалбаяраар тав давж, начин цолны болзол хангасан байдаг.
Бид тухайн үед Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатаас тодруулахад “Би өөрөө улсын наадамд үзээд сууж байна. Тэр бичлэгийг харсан. Хүмүүс надаар тоглож байгаа байх. Би Н.Жаргалбаяр заанд мөнгө амлаагүй. Н.Жаргалбаяртай яриа ч үгүй. Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн билээ.
Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан орлогч дарга албан тушаалтай Н.Энхбат нь Өмнөговь аймгийн ХААН банкны захирлаар 2010-2020 он хүртэл 10 жил ажилласан, Өмнөговь аймгийн ИТХ-д 2012, 2016, 2020 онд гурван удаа сонгогдсон намтартай нэгэн.
| Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж эхэллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |