Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх үндэслэлээр гудамжнаас баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн байдаг. Гэрээс нь бэлэн мөнгө, бичиг, баримт хураан авсан билээ. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өчигдөр болж, Ч.Мөнхбаярыг гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оноолоо.
Бид шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасантай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн шийдвэрийг хатуу эсэргүүцэж байгаа. Мөн манай үйлчлүүлэгч Ч.Мөнхбаяр болон ар гэрийнхэн нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ч.Мөнхбаярыг ямар ч нотлох баримтгүйгээр гадаадын тагнуул гээд яллачихлаа. Тэр хүн гадаадын тагнуул болсон зүйл байхгүй. Нэг ширхэг ч нотлох баримт байхгүй. Түүнийг Монгол бичгээ хамгаалахаар дугарч байгаа ганц хүн учраас яллаж байна. Ч.Мөнхбаяр хэлэхдээ “Би хилсээр ял авч байна. Өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсоно. Надад тагнуул болсон нэг ч зүйл байхгүй” гэж хэлсэн. Шүүгчид нотлох баримт гаргаж ирэхгүйгээр, 10 жилийн хорих ял оноолоо гэж хэлээд гараад явна лээ. Ч.Мөнхбаярын биеийн байдал сайнгүй, хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тэрбээр ар гэрийнхэндээ маш их санаа зовж байгаа. Өндөр настай ээжийнх нь бие муудаж, эмээр л амьдарч байгаа” гэлээ.
| Ч.МӨНХБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ Г.БААСАН: Ч.Мөнхбаярыг эх хэлээ хамгаалж тэмцсэнийх нь төлөө яллаж, нотлох баримтгүйгээр ял оноолоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |