УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Говийн зам” ХХК-ийн захирал Г.Саранбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн 2011 оны аравдугаар сард Гашуунсухайтын 239 километр замыг “Энержи Ресурс” ХХК ашиглалтад оруулж, “Говийн зам” ХХК нь авто замын ашиглалтын үйл ажиллагааг хариуцан явуулж байлаа. Тус замыг концессын гэрээгээр ашиглалтад оруулж, Засгийн газар өндөр үнээр худалдан авсан байдаг. Тухайн үеийн сайд Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засгийн газрын хэд хэдэн тогтоолыг ноцтой зөрчиж, концессын гэрээгээр ашиглалтад оруулсан замыг улсад өндөр үнээр худалдан авсан хэрэгт буруутгасан гэнэ.
Өөрөөр хэлбэл, “Говийн зам” ХХК нь Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замыг байгуулж, засвар арчлалт, ашиглалтыг нь хариуцах зорилготойгоор 2010 оны гуравдугаар сард “Энержи ресурс” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Авто замын тухай” 83 дугаар тогтоолын хүрээнд толгой компани “Энержи ресурс” ХХК-иас олгосон санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайтын хилин боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замыг 2011 онд барьж, уг замын ашиглалт, засвар үйлчилгээ, арчлалт, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор уг хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэхээр болсон байдаг.
| УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг “Говийн зам” ХХК-д давуу байдал олгосон үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |