Гадаадын иргэн Монгол хүнийг хөнөөх захиалга өгсөн талаар Б.Ганхуяг мэдээлэл хийж байна.
“Тэрбээр би “Эрдэнэт хун” ХХК гээд уул уурхайн компанитай. 2011 онд хөрөнгө оруулалтын ажил хайгаад явж байсан юм. Энэ үед Хятадын иргэнтэй хамтарч, ажиллахаар болсон. Гэтэл Хятадын иргэн миний уурхайн компанийг дээрэмдэж, зальдаж авсан. Түүгээр ч зогсохгүй намайг Хятадын уурхайн компанийг нь дээрэмдсэн мэтээр ойлгуулж, Говь-Сүмбэр аймгийн цагдаад гомдол гаргасан байсан. Надад Эрүүгийн хэрэг үүсгэж, хоёр жил шалгагдаж эцэст нь хаагдсан. Би энэ хэргийг Иргэний хэргийн шүүхэд хандсан. Энэ хооронд миний уул уурхайн компанийг дээрэмдэж авсан хятад намайг хөнөөх захиалга Наранбаяр гэж хүнд өгсөн байсан. Захиалга авсан хүн нь над руу залгаж, “Та хятадтай асуудалтай байгаа юм уу. Надад таныг алах захиалга өглөө. Хоёулаа тохиролцож, та үхсэн болоод жүжиглээд өг” гэж хэлсэн. Би түүний хэлснээр болж, толгойгоо маарлаар боож, үхсэн болж жүжиглэсэн. Намайг алах захиалга авсан Наранхүү миний нүдэн дээр хятадын орчуулагчтай ярьж, “Нөгөө хүнийг чинь алчихсан шүү. Үлдэгдэл төлбөрөө авъя” гээд ярьсан. Нөгөө хүн нь “Ойлголоо, сайн байна. Би хятдад хэлээд үлдэгдэл төлбөрийг чинь аваад өгнө” гэж байсан. Тэгээд үлдэгдэл төлбөрөө аваад захиалга авсан хүн нь хилээр гараад явчихсан. Наранбаяр гэх хүн нь 2018 онд Монгол Улсын хилээр орж ирсэн. Цагдаагийн албан хаагч нарт мэдүүлэг өгч, бүх үнэнээ хэлсэн. Гэтэл хүн алах захилгатай тодорхой хэргийг хууль хяналтын байгууллага шалгахгүй, бүр хэргийг хаасан. 10 удаа мөрдөгч нь солигдсон. УЕП хандаж, хэргийг дахин шалгуулахаар болсон. Намайг дээрэмдсэн хятадын эхнэр нь монгол эмэгтэй байдаг. Хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийгээд, иргэнээ хамгаалаад өгөөч” гэж хүсэж байна. Хэрэв миний амь насанд аюул учирвал өөрийгөө Улаан хэмээн нэрлэсэн хятад иргэнтэй холбоотой шүү" гэв.
| Б.ГАНХУЯГ: Хятадын иргэн миний уурхайн компанийг дээрэмдэж, намайг хөнөөх захиалга өгсөн |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |