Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр очсон иргэний биед цагдаагийн албан хаагч халдаж, ёс бус харьцаж байгаа бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгөхөөр очсон А-г тус хэлтсийн албан хаагч Б нь үг хэлээр дайрч, биед нь халдсан гэсэн юм.
Тэгвэл тус эмэгтэй нь гэрчийн мэдүүлэг өгөхөөр бус, бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт байцаалт өгөхөөр цагдаагийн хэлтэст очсон байжээ. Тодруулбал, тэрбээр 18 настай охиныг “Муухай харлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж, халуун кофе асгасан гэнэ. Энэ хэрэгтэй холбоотойгоор тэрбээр цагдаагийн байгууллагад дуудагдаж очоод байсан аж. Цагдаагийн албан хаагчид зодуулсан, бусдын биед халдаж, гэмтэл учруулсан гэх 22 настай эмэгтэй нь өмгөөлөгч Г.Батбаярын охин гэнэ.
Бид энэ хэргийн талаар өмгөөлөгч Г.Батбаяртай холбогдож, тодруулахад “Охин маань нас биед хүрээд биднээс тусдаа амьдардаг. Охин маань бидэнтэй хамт амьдардаггүй учраас юу болсон талаар тодорхой мэдээлэлгүй байна. Өчигдөр байцаалт өгөхөөр очих үед нь би хамт очоогүй. Хэрэв хамт очсон бол цагдаагийн албан хаагч миний охинтой тэгж ёс бус харьцахгүй байсан байх. Охиноо хүүхдийн толгой дээр нь халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй байлаа. Охинтойгоо холбогдож, хэргийн талаар тодруулъя. Өчигдөр оруулсан бичлэг дээрх хүн охин минь гэдгийг ч би мэдээгүй” гэлээ.
| Өмгөөлөгч Г.БАТБАЯР: Охиноо хүүхдийн толгой дээр халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |