Багын найздаа зодуулж, амьсгал хураасан улсын өсөх идэр начин Э.Энхбатын хэргийг шалгаж байна. Одоогийн байдлаар олимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хориод байгаа. Мөн Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргаад байгаа юм. Учир нь түүнийг “Иргэний үүргээ биелүүлж, зодооныг салгаж, цагдаагийн байгууллагад хандаагүй. Өрөөнийхөө хаалгыг албаар түгжсэн байж болзошгүй” хэмээн буруутгаж байгаа гэх.
Тэгвэл талийгаач Э.Энхбат, Н.Түвшинбаяр нарын зодооныг эхлүүлсэн гэх Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатыг мөн яллагдагчаар татаж болзошгүй байгаа гэнэ. Талийгаач Э.Энхбат начны ар гэрийнхэн мэдээлэхдээ ““Тэд хамт сууж байгаад Э.Энхбат ариун цэврийн өрөө орсон юм шиг байна лээ. Тэр хойгуур нь Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат “Энэ Э.Энхбат их томорчихсон байна” гэх мэт турхирсан, өдөөн хатгасан зүйлс хэлсэн шиг байгаа юм. Тэгээд л зодоон эхэлсэн гэсэн” гэж байлаа.
Харин бид тухайн үед ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаттай холбогдож, тодруулахад “Би Н.Түвшинбаярт “Энэ Энхбат томорчихсон байна” гэж хэлээгүй. Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар намайг явсны дараа зодолдсон байна лээ. Би зодоон болж байхад нь хамт байгаагүй гэсэн үг. Юунаас болж зодолсон талаар нь ч мэдэхгүй. Надаас болж зодоон болоогүй” гэж байсан юм.
| Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татах уу |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |