Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин Д-ийнд байсан 10 настай эрэгтэй хүүхэд бууны суманд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ хэргийн тухай дуудлага өнгөрсөн аравдугаар сарын 13-ны 22.55 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч хэргийн газарт ажиллаж, урьдчилсан байдлаар 10 настай эрэгтэй Х-г хүргэн ах болох 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж амийг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон юм.
Бид энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар Д-ийн аав В-аас тодрууллаа.
Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Санамсар болгоомжгүйгээр сум алдаж, 10 настай хүүгийн аминд хүрсэн нь тогтоогдсон. Ийм хэрэг гарсанд маш их харамсаж, одоо ч хүртэл итгэхгүй байна. Хүү минь тэр өдрийн болсон явдалд маш их гэмшиж, талийгаач дүүгийнхээ араас гашуудаж байна. Одоогийн байдлаар шүүх хурал болоогүй байгаа. Шүүхээс хүүд минь гурван жилийн тэнсэн харгалзах ял оноож магадгүй. Одоогоор батлан даалтад гаргаж, шүүх хурал болохыг хүлээж байна” гэлээ.
Хэргийг эргэн сануулбал, бүтэн өнчин хүү эмээтэйгээ цуг хүргэн ахынхаа хажууд амьдардаг байсан юм. Тэрээр тавдугаар ангийн сурагч байсан бөгөөд хэрэг гардаг өдөр хичээлээсээ чөлөө аваад, хөдөө гэртээ ирчихсэн байсан билээ. Түүний хүргэн ах болох 38 настай Д нь хониндоо явж ирээд, буугаа байрлуулахдаа сум алдаж, хүүгийн тархинд нь буудаж, амийг нь хөнөөсөн гэх. Хэрэг гарах үед хүүгийн эгч, эмээ сумын төв яваад эзгүй байжээ.
| Сум алдаж, 10 настай хүүгийн аминд хүрсэн Д-ийн ААВ: Хүүд минь гурван жилийн тэнсэн харгалзах ял оноох бололтой |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |