БНХАУ-ын хоёр иргэний мөнгийг дээрэмдэж, хэргийн газраас зугтсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “River garden” хотхонд амьдардаг хятад иргэдийн 1.2 тэрбум төгрөгийг монголчууд дээрэмдэж, танхайрсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгаж байна. Тус хэргийг 24-38 насны монгол залуус үйлдсэн болохыг тогтоож, баривчилсан юм.
Тус хэргийг үйлдсэн нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйгийн гэмт буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 17.2, 17.4 дэх заалтаар ял шийтгэл оноох ажээ. Тодруулбал, тэднийг хүний эд хөрөнгийг дээрэмдэж, завшсан, эл хэргийг үйлдэхдээ галт зэвсэг ашигласан учраас 5-12 жилийн хорих ял оноох юм байна.
Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл
17.2 ДЭЭРЭМДЭХ
2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иймд иргэн та амар хялбар аргаар мөнгөтэй болох, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
| Хятад иргэдийн мөнгийг дээрэмдсэн монгол залуусын гэм буруутай нь тогтоогдвол 5-12 жилийн ял онооно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |