Дархан-Уул аймгийн харьяат, 44 настай, эмэгтэй О нь хажуу айлын залуугаа хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэгт холбогдож, шүүхээс 450 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Тодруулбал, О нь хажуу хашаанд амьдардаг Э-тэй гэрт нь орж унтлаа гэх шалтгаанаар маргалдаж, заазуур шидэж гэмтээжээ. Хохирогч Э хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Ажлаа тараад очиход хамт амьдардаг дүү нар маань гэртээ байхгүй байсан. Гэр хүйтэн байсан учраас хөрш М-ийнд орсон. Гэрт нь ороод дулаацаад байж байтал гэрийн эзэд болох М, О нар “Чи гэрт байж байх юм уу, бид түр гарчихаад ирье” гэсэн. Би гэрт нь сууж байгаад унтчихсан юм. Хэсэг хугацааны дараа гэнэт М намайг сэрээгээд “Хойно дүү нар чинь ирсэн байна” гэж хэлсэн. Гэтэл түүний эхнэр О “Чи яагаад манайд гэрт унтаж байгаа юм. Гэр орондоо очиж унт” гээд салаавч гаргасан. Согтуу байсан учраас тэр эмэгтэй хашхираад байсан. Тэгээд намайг гэрээс нь гарах гээд орон дээр нь сууж байхад заазуур шидэж, хацарт оносон” гэжээ.
Харин шүүгдэгч О хэлэхдээ “Манайд унтаж байсан Э-тэй би маргалдаж, хэрэлдсэн нь үнэн. Би түүнийг айлгах санаатай заазуур шидсэн. Гэтэл түүний зүүн шанаанд нь оноод цус гарсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэжээ.
| Шүүгдэгч О: Хөршийнхөө залууг айлгах санаатай заазуур шидтэл оночихсон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |