“Эрдэнэт” үйлдвэрт ийм нэг увайгүй жишиг тогтлоо. Төрийн өмчит үйлдвэрийн хөрөнгийг идэж, ууж, хувьдаа завшиж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан дарга нар жишим ч үгүй шагнуулж, төрийн өндөр одон медаль хүртдэг болжээ. Энэ жишгийг үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тэргүүлж, нэгдүгээр орлогч дарга Д.Батмөнх үргэлжлүүлэв. Товчхондоо, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, төрийн өмчит үйлдвэрийн хөрөнгийг хувьдаа завшсан этгээдүүд төрийн одон медаль хүртэж, зөөлөн суудалдаа шигдэн заларч, амь бөхтэйгөөр аалзны тор шиг авлигын хэргээ үргэлжлүүлдэг болжээ. Угтаа тэдэнд хууль үйлчилдэг байсан бол гэм бурууг нь хүлээлгээд, улсыг хохиролгүй болгох ажлыг цаг алдалгүй хийх байлаа. Гэтэл гэм буруутай этгээдүүдийг “хамгаалж”, тэгээд ч зогсохгүй “Сайн ажиллалаа, шагнаж байна” гээд лоозон барьж, улсаараа тэдний хийсэн гэм бурууг өөгшүүлж, толгойг нь илж, “Эрдэнэт” үйлдвэрийг “мөлжсөн” ажлыг үнэлж, шагналаа.
Товчхондоо, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, төрийн өмчит үйлдвэрийн хөрөнгийг хувьдаа завшсан этгээдүүд төрийн одон медаль хүртэж, зөөлөн суудалдаа шигдэн заларч, амь бөхтэйгөөр аалзны тор шиг авлигын хэргээ үргэлжлүүлдэг болжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн өнгөрсөн хавар Төрийн ордонд ёслол төгөлдөр заларч байлаа. Монголын төр түүний мөнгө “идсэн” гэмт хэргийг нь мартаж, морь уядаг “хобби”-г нь үнэлсэн юм. Төрийн өмчит үйлдвэрээс тэрбум тэрбумаар нь мөнгө “саасан”, аалзны тор авлига, албан тушаал наймаалцаж, мөнгө “идэх” бүлэглэл үүсгэсэн хүн төмөр торны цаана суух бус харин ч Төрийн ордонд заларч, Ерөнхийлөгчөөр энгэрээ цоолуулж байхыг харж байлаа, бид.
Угтаа бол “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг ёроолгүй юм шиг завшиж, бусадтай бүлэглэн халаасалж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргисан тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэргийг цаг алдалгүй шалгах ёстой бус уу. Түүний охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102 сая 385 мянган төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу “Эрдэнэт” үйлдвэрийн данснаас шилжүүлсэн хөдөлшгүй, ноцтой баримт ил болоод хоёр он дамжлаа. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр нэг биш удаа тоглож, хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Х.Бадамсүрэнгийн хэрэг царцаж, гацаанд орж, түүнээс “сайн” хүн энэ улсад үгүй болов.
Х.Бадамсүрэн 2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар очсоноос хойш түүний тансаглал хэрээс хэтэрч, өнөөдрийг хүртэл төсвийн хөрөнгөөр дураараа дургисан баримт нь ил болсоор байна. Тэрбээр захирлын суудалд суусан дариудаа 01 тоот тушаалаар 300 саяар шинэ “Лексус-570” маркийн автомашин худалдан авч байлаа.
Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээр Х.Бадамсүрэн нь хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг, согтууруулах ундаа худалдаж авахыг зэхсэн гээд тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгийг хувьдаа завшсан нь ил болоод хоёр жил болж байна. Тэрбээр төрийн өмчит компанийн 200 орчим сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулж, гурван унтлагын өрөөндөө тус бүр 10 саяын иж бүрдэл, ажлын өрөөгөө 8.6 саяын тавилгаар тохижуулсан гэх баримт бий. Харин өөрийнхөө өрөөнд “MELODIA” брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая, 15 сая төгрөгөөр хувцасны шүүгээ, 8.1 сая төгрөгөөр бусад тавилга авсан байдаг. Түүнчлэн “DONATELLO” брэндийн буйданг 21.5 сая төгрөгөөр, “MELODIA” брэндийн зочны өрөөний тавилгыг 20 сая төгрөгөөр, жижиг ширээ 3.2 саяар тус тус авсан нь гэрэл зурагтайгаа дэлгэгдсэн. Байраа тохижуулахаас өмнө 24 сая төгрөгөөр засвар хийлгэсэн байдаг. Энэ мэтчилэн “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх түүний баримт олон бий.

“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрт хоржоонтой, идэж, уухын дон туссан эрхмүүд цуглаж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цавчаа, наймаа эрхэлж суудаг гэдгийг тус үйлдвэрийн нэгдүгээр орлогч дарга Т.Батмөнх батлан харууллаа. Бүүр үйлдвэрийн хөрөнгийг завшиж, идэж уусан ч ял зэмгүй, гавьяа шагналаар шагнуулдаг гэдгийг ч тэр батлав.
“Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх хэдэн зуун сая төгрөгөөр авсан автомашиныг “Эдлэх хугацаа нь дууссан” нэрийн дор акталж, хэдхэн сая төгрөгөөр худалдан авч, хувьдаа завшиж, гангарч явна гэнэ. Т.Батмөнх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үхсэн тохиролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 140 сая төгрөгийн үнэлгээтэй “Лексус-570” автомашиныг зах зээлийн үнэнээс хэт доогуур буюу “Приус-20” маркийн автомашины үнээр худалдаж авсан байдаг. Тодруулбал, тэрбээр одоогийн ханш нь 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа 2012 онд орж ирсэн “Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан. Эл хэрэгтэй холбогдуулан түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл түүнй "Эрдэнэт" үйлдвэрт ажилласан гурван жилийг үнэлж гавьяат ажилтан цол олгожээ.
| “Эрдэнэт” үйлдвэрийг “мөлжсөн” хоёр хөтлөлцөөд, гавьяат, тод манлай уяач боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |