Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн гэмт халдлагад өртөж, бусдад зодуулж дээрэмдүүлсэн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иргэнээс гомдол мэдээлэл ирүүлсэн байдаг.
Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулжээ. Урьдчилсан байдлаар гадаад улсын иргэн Л гэгч нь 2021 оны аравдугаар сарын 21-ний өдөр 21.00 цагийн орчим биедээ их хэмжээний мөнгөтэй явж байхад нь үл таних хоёр эрэгтэй хүн хүч хэрэглэн машинд суулган айлгаж сүрдүүлэн мөнгө, Ай фон маркийн хоёр гар утас зэргийг дээрэмдэн авч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нэгэн гудамжинд буулгасан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Тус дүүрэг дэх цагдаагийн газраас тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дүнд уг гэмт хэргийг Б,Ч,Х нар үйлдсэнийг олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
| Вьетнам Улсын иргэнийг дээрэмдсэн гурван залууг саатуулан шалгаж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |