Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азрага багийн малчин Д-ийнд байсан 10 настай эрэгтэй хүүхэд бууны суманд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ хэргийн тухай дуудлага аравдугаар сарын 13-ны 22:55 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч хэргийн газарт ажиллаж, урьдчилсан байдлаар 10 настай эрэгтэй Х-г 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж амийг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Сэжигтэн В.Д-г саатуулж, 10 настай хүүг санаатайгаар буудсан уу, санамсаргүй сум алдсан уу гэдгийг шалгаж байна.
Талийгаач хүү бүтэн өнчин байсан бөгөөд эмээтэйгээ амьдардаг байсан юм. Хүү сумынхаа бага сургуулийн тавдугаар ангид сурдаг байжээ. Хэрэг гарах үед хичээлдээ яваагүй бөгөөд цахимаар сурч байсан аж.
Хэрэг гарах үед талийгаач хүү зурагт үзэж байсан хэмээн сэжигтэн Д-ийн аав В ярьсан. Тэрбээр "Сум талийгаачийн нүднийх нь доогуур орж, толгойгоор нь нэвт гарсан байна гэсэн. Эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан. Үнэхээр харамсалтай хэрэг боллоо. Миний хүү талийгаач хоёр сайхан харилцаатай, ах, дүү байсан" гэсэн билээ.
Шалгалтын ажиллагаагаар Д нь санамсар болгоомжгүйгээр хүний амь бүрэлгэсэн нь тогтоогдвол 1-5 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жилийн хорих ял оноох хуулийн заалттай.
| Буудуулж нас барсан 10 настай хүүгийн хэрэгт В.Д-г саатуулан шалгаж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |