Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгэрийн энерги" бясалгалын төвөөс өнгөрсөн 2020 оны долоодугаар сарын 31-ний 22:35 цагийн орчим 25 настай эмэгтэй О сураггүй алга болсон байдаг. Бясалгал хийхээр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон эмэгтэйг ар гэрийнхэн нь болон Онцгой байдлын алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр хугацаанд зогсоогоод байсан юм. Алга болсон эмэгтэй нь хамгийн сүүлд ээжтэйгээ утсаар ярьж, “Намайг ирж ав” гэсэн байдаг.
Тэгвэл 25 настай О-гийн цогцсыг жорлонгийн нүхнээс олжээ.
Өчигдөр Онцгой байдлын газарт “Налайх дүүргийн зургадугаар хороонд хүний цогцос байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой, цагдаагийн байгууллагын алба хаагчид, хэргийн газарт очиж, талийгаачийн цогцсыг дөрвөн метрийн гүнтэй нүхнээс гаргаж авч, шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Алга болсон эмэгтэйгийн цогцос байж болзошгүй тул шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
| “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцсыг дөрвөн метр нүхнээс олжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |