Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүний .. дугаар тоотод оршин суух хаягтай иргэн М нь наймдугаар сарын 24-нд гэрээсээ гарч, сураггүй алга болжээ.
Энэ талаар түүний ээж О.Бадамхандаас тодруулахад “Миний охин М нь 26 настай. Охин маань аав, ээж, зургаан настай охинтойгоо хамт амьдардаг байсан. Наймдугаар сарын 24-ний 11:00 цагийн үед “Дэлгүүр орж, кофе аваар ирье” гэж хэлээд гэрээсээ гарч, сураггүй алга болчихлоо. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа холбоо барьсангүй. Охин маань бага зэрэг сэтгэцийн өөрчлөлттэй юм аа. Гэхдээ хүнтэй ярьж, ойлголцож чаддаг. Гэрийнхээ хаяг, гэр бүлийн хүмүүсийнхээ утасны дугаарыг мэддэг. Өмнө нь хэд хэдэн удаа гэрээсээ хэлэхгүй явж байсан юм. Найз залуутай болж, хэлэхгүйгээр тэр айлдаа очдог болсон. Бид араас нь явж байж охиноо гэрт нь авчирдаг юм. Энэ удаад сураггүй алга болохоор нь тэр айл руугаа явж гэж бодсон. Гэтэл тэр айлдаа очоогүй байна. Гэрээсээ гарахдаа утас, чихэвчээ аваад явсан байна лээ. Утас нь нэг ч удаа холбогдоогүй. Автобусны картаа хүртэл гэртээ үлдээсэн байна. Алга болохдоо гэрийнхэнтэйгээ хэрэлдэж, муудалцаагүй. Охиныг маань харсан хүн байвал бидэнд мэдэгдэж тус болохыг хүсье. Бидэнтэй холбогдох утас 80223853, 89503853” гэлээ.
| О.Бадамханд: “Дэлгүүр орж, кофе аваар ирье” гээд гэрээсээ гарсан охин минь алга болоод 36 хонож байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |