Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан билээ. Байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн гэдэг. Буу, сумтай уул руу зугтсан хоёр байлдагчийг дөрөвдүгээр сарын 11-нд баривчилж, Говь-Алтай аймагт цагдан хориод байсан юм. Тэгвэл байлдагч нарын хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлжээ.
Энэ талаар Ховд аймгийн Чандмань сумаас цэргийн албанд татагдсан байлдагч О.Х-ийн ааваас тодруулахад “Бид хэрэг гарснаас хойш хүүтэйгээ нэг л удаа уулзсан. Шилэн цонхны цаанаас уйлсаар байгаад л тарцгаасан. Тэрнээс хойш хүүтэйгээ уулзаж, холбоо барьж чадаагүй байна. Өмгөөлөгч маань хүүтэй уулзаж байгаа. Хүүгийн минь хэргийг шалгаад, шүүхэд шилжүүлсэн гэсэн. Гэхдээ шүүх хурлын тов гараагүй байгаа. Хүлээхээс өөр авч чадах арга хэмжээгүй л гэртээ байна даа. Хүүгийн минь биеийн байдал давгүй байгаа гэсэн. Биднийг очиход гавтай хорьж байсан. Харин одоо гавыг нь тайлсан юм шиг байна лээ. Хүүгээсээ холбоо тасарч, шүүх хурлын тов хэзээ товлогдохыг л хүлээж сууна даа” гэв.
| Харуулын даргаа хөнөөсөн байлдагч Х-ийн аав: Хүүгээсээ холбоо тасарч, шүүх хурлын тов хүлээж сууна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |