Долдугаар сарын 17-ны өдөр голын усанд автомашинаа угааж байгаа эмэгтэйн зураг цахим орчинд тархаж, олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Тодруулбал, 4181 УБЦ улсын дугаартай “Тоёото ланд-100” маркийн автомашины жолооч А машинаа голын усанд угааж, гол бохирдуулахгүй байх шаардлага тавьсан иргэнтэй ёс бус харьцсан хэмээн нэгэн иргэн цахим хуудастаа бичсэн юм.
Бид үүнтэй холбоотойгоор тус автомашины жолоочтой холбогдож, тодруулахад “Эл машин нь миний эзэмшлийн машин. Би орон нутгийн харьяалалтай учраас эхнэрийнхээ эгч болох Б гэж хүний нэр дээр машинаа авч байсан юм. Харин сүүлд төрсөн эгч А-т өгөөд байгаа. Одоохондоо нэрийг нь шилжүүлж амжаагүй байгаа. Би цахим орчинд цацагдсан зургийг харж, эгчтэйгээ холбогдож, тодруулсан. Эгчдээ торгуулийг нь төлж, таны буруу учраас уучлалт гуй гэж хэлсэн. Бидний зүгээс буруу үйлдэл хийсэн тул уучлал хүсэж байгаа. Цагдаагийн байгууллагаас эгчтэй минь холбогдож, 200 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна лээ. Гэхдээ та бүхэн хэт туйлширч болохгүй. Урсгал ус уу, тогтмол уу гэдгийг нь тогтоох хэрэгтэй. Нэг талыг баримталж болохгүй. Хүн шалбааган дээр машинаа угааж болохгүй юу. Бид зохих хэмжээний төлбөрөө төлсөн” гэлээ.
| Голд машинаа угаасан жолоочийн дүү: Манай эгч 200 мянган төгрөгөөр торгуулсан. Хүн шалбааганд машинаа угааж болохгүй юу |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |