Аялагч Н.Байгалмаа тавдугаар сарын 18-ны шөнө Налайх дүүргийн тавдугаар хороонд байрлах ээжийнхээ гэрт ганцаараа шатаж, амиа алдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдээд буй. Харин талийгаачийн хадам ээж Э.Цэрэндолгор “Талийгаач Б нь Э гэх эрэгтэй хүнтэй хамт шатаж, амиа алдсан” хэмээгээд байгаа юм. Түүний уг мэдэгдлийг ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү үгүйсгэж, талийгаач ганцаараа шатсан хэмээсэн билээ.
Харин охиныг нь эрэгтэй хүнтэй хамт шатсан хэмээгээд буй иргэн Э.Цэрэндолгорт хандаж, талийгаачийн ээж Ж.Норжмаа цахим хуудастаа ийн бичжээ.
Тэрбээр “Сайхан тавиланг хэцүү болгож, сайхан гэр бүлийг хэрүүлээр самраад дуусгалаа. Цэрээн чиний том хүү, хоёр ач охин миний хажууд байна. Эднийг хайрлахгүй юм аа гэж бодоход тайван орхиод өгөөч. Гэнэтийн лай хэлж ирдэггүй шүү дээ. Бид бүгд гэрээ зөөж бусдын адилаар охин гэрийн дотор хөшиг, цаваг угааж, хөгшин хоёр зээтэй ус зөөж, би уураг чанаж, заваараа худаг ажиллуулж хүн бүр л дор бүрнээ ажиллаж байсан өдөр юм. Хэрэг гарахад хоёр зээ минь гадаа бүгдийг харж “Ээж ээ” гэж орилж байсан. Харин би гэрийн бүслүүр хэрчиж, хүүгийн хамт галаас охиноо чирч гараад хажууд нь дөрвөн цаг орилж суусан. Цөхрөхдөө би өөрийгөө охины цогцтой хамт бичлэг хийж авсан.Гадны хүн шөнө байтугай өдөр ч байгаагүйг ичихгүй бол хоёр ачаасаа асуугаарай. Чамд хэлээд өгөх байх аа. Юуны чинь Э, Б гэх хүний цогцос бэ. Юун нотолгоо, нотолгоо чинь бид. Чамаас болж хоёр охины зүрх шаналж байна. Эмээгээ байг гэхэд энгийн хүн ч ийм зүйл бичихгүй дээ. Араатан амьтнаас доор сэтгэлтэй монгол эмээ байгаад их харамсаж байна. Охиныг минь амьдад ч, үхсэн ч гүжирдэж, тамлаж байна” хэмээн бичжээ.
| Талийгаач Н.Байгалмаагийн ЭЭЖ: Охиныхоо цогцсыг галаас гаргаад, дөрвөн цаг тэвэрч, уйлж суусан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |