Архангай аймгийн Өлзийт суманд өчигдөр болсон хурдан морины уралдааны үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, амиа алдсан талаар бид мэдээлсэн билээ. Талийгаач хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ барсан аж.
Энэ талаар Өлзийт сумын Засаг даргаас тодруулахад “Манай сум Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон байсан. Засаг даргын А/76 тоот захирамж гарч, захирамжийн 10 дахь хэсэгт хурдан морины уралдаан, үсэргээн зохион байгуулахыг хориглож, багийн дарга нар, сумын Уяачдын холбооны удирдлагад үүрэг болгосон байсан. Гэтэл сумын Уяачдын холбооны төлөөлөл болон Ямаат багийн дарга хамтарч, нууцаар хурдан морины уралдаан зохион байгуулсан байна. Бид хурдан морины унаач хүүхдийг эндсэний дараа мэдсэн.
Хурдан морины уралдаанд 20 гаруй уяач, унаач хүүхэд оролцсон байна лээ. Манай сумаас гадна Өгийнуур багийн 4-5 уяач морьтойгоо ирсэн байсан. Хариуцлага алдаж, сумын Засаг даргын шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүст хариуцлага тооцно. Амиа алдсан хүүхэд нь манай сумынх биш. Эмнэлгийн түргэн тусламж очиход нас барсан байсан гэсэн. Хүү их насны морь унаж явсан юм билээ” гэв.
| Өлзийт сумын Засаг дарга: Хурдан морины уралдаан нууцаар зохион байгуулж, зургаан настай хүүхэд эндлээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |