Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга Э.Н энэ сарын 27-нд амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, талийгаачийн аминд түүний хадам аав болох Б гэгч хүрсэн гэх мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Талийгаач гэр бүлийн маргааны улмаас амиа алдсан. Хадам аав нь талийгаачийн зүүн гарын суганд нь нэг удаа хутгалж, амийг нь хөнөөсөн. Хэрэг гарах үед талийгаачийн хадам аав нь архи, согтууруулах төрлийн ундаа уусан байсан бололтой. Хэргийн газраас 0.5 литрийн "Экс" архины шил, бор өнгийн хутга болон 80 гаруй кадр зургийг эд мөрийн баримтаар хураан авсан гэнэ лээ” гэв. Энэ хэргийн тухай дуудлага цагдаагийн байгууллагад зургадугаар сарын 27-ны 13:10 цагт ирсэн байна.
Талийгаач 1989 онд төрсөн бөгөөд Хашаат сумын ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатар их сургуулийг нягтлан бодох мэргэжлээр төгссөн байна. Ажлын гараагаа “Монбет” ХХК-аас эхэлж, 2015 оноос сумандаа ажиллаж, амьдарч эхэлжээ. Талийгаач 2016-2020 онд тус сумын Засаг даргын орлогчийн алба хашиж байгаад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас сумынхаа Засаг даргаар томиглогдон ажиллаж байжээ. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан аж. Талийгаачийн амь настай холбоотой хэргийг Архангай аймгийн цагдаагийн хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна.
| Хашаат сумын Засаг дарга Н-ыг хадам аав Б нь хутгалж, амийг нь хөнөөжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |