Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн баасан гаригт дуусгавар болсон билээ. Тэрбээр суудлаасаа буухаасаа өмнө зарлиг буулгаж, хорих ял эдэлж буй 13 хүнд өршөөл үзүүлсэн. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүнд өршөөл үзүүлж, суллахаар болсон юм.
Тэгвэл уг 13 хүний дунд хүн амины хэрэгт ял эдэлж буй Б.Махбал багтсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд бичигдээд байна.
Бид үүнтэй холбоотойгоор ялтан Б.Махбалын өмгөөлөгчтэй холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Миний үйлчлүүлэгчид өршөөл үзүүлж, сулласан гэдэг нь худал мэдээлэл. Цахим орчин болон зарим сайт ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна. Б.Махбалын хувьд хорих ангидаа ялаа эдэлж байгаа” гэлээ.
Хэргийг эргэн сануулбал, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны өмнө талбайд тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн бусдын гарт амиа алдсан юм. Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг саатуулан шалгаж, түүнийг талийгаачийн аминд хүрсэн болохыг тогтоосон юм. Тус хэргийн шүүх хурал өнгөрсөн оны тавдугаар сард болж, шүүхээс Б.Махбалд 13 жилийн хорих ял оноосон билээ.
| Б.МАХБАЛЫН ӨМГӨӨЛӨГЧ: Миний үйлчлүүлэгчийг өршөөлөөр сулласан гэдэг нь худал |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |