Эргэлт.мн мэдээллийн сайт нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлаг, эрэн сурвалжлах болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдал, мэдээллийг баримтад тулгуурлан, цаг алдалгүй эх сурвалжтай мэдээлэл бэлтгэн иргэдийн мэдэх эрхийг ханган ажилладаг билээ. Өнгөрсөн хугацаанд улс даяар өрнөж буй үйл явдлыг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж, ард олны эрх зөрчигдсөн, тэдэнд тулгамдсан олон асуудлыг сурвалжилж удирдах байгууллага, болон холбогдох эрх мэдэл бүхий хүмүүст арга хэмжээ авах, эсвэл тус сэдэв асуудалд анхаарч ажиллахад нөлөөлж чадсан юм. Үүний зарим жишээг онцлон хүргэе.
Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч арванхоёрдугаар сарын 18-ний дугаарт “Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн ЦУСТАЙ ХУРУУ ШИЛ, ЗҮҮ ТАРИУР, ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖ, АМНЫ ХААЛТЫН ХОГОН ОВОО бий болж, нохой, шувуу шавж байна” гэх гарчигтай сурвалжилга нийтэлсэн билээ. Тус сурвалжилгаар коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээнд ашигласан зүү тариур, амны хаалт, эм бэлдмэлийн сав, цусны сорьц, өвчтөний ойрын болон дам хавьтлууд, тусгаарлалтад байгаа иргэдийн хэдэн арван ширхэг шинжилгээний дээж халдварын голомтод ажиллаж байгаа 2500 орчим эмч, ажилтны халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, нийслэлийн “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамрагдсан 72 мянган иргэний сорьц хогийн цэг дээр ил хэвтэж, салхинд хийсэн нохой, шувуу зууч, олон нийтийн газар орхих, цаашлаад нохой, шувуу коронавирусийн халдвар тээгч болж хүмүүст халдаах эрсдэл өндөр байгаа талаар баримттай сурвалжилсан юм. Эмнэлгийн аюултай хог хаягдлыг ямар компани хаясан болохыг ЦЕГ, ЭЦГ, НМХГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм. Тус мэдээллээр “Шалгалтын үеэр “Улаан чулуутын” хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал асгасан байсан. “Элемент медикал” компанид улсын мал эмнэлгийн төв лабораториос хүлээлгэн өгсөн 193.3 кг хог хаягдал байх магадлалтай. Үүнийг тухайн компанийн жолооч арванхоёрдугаар сарын 9-нд буталж, ариутгалгүй ил задгай хаясан нь хяналтын камераар тогтоогдсон. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж, хариуцлага тооцно” гэх мэдээлэл өгсөн юм.

Мөн энэ сарын 4-нд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байх IV байр буюу Бөхийн өргөөний зүүн талд байрлах байрны тавдугаар орцны 10 дугаар давхрын шатан дээр аюултай хог хаягдал бүхий мансуурахад ашигласан байж болдзошгүй цустай зүү тариур, эмийн капсул, архи, пивоны шил, лааз хаясан байсныг олж, мэдээллийг шууд дамжуулан хүргэсэн юм. Тус давхарт хүн амьдардаггүй бөгөөд хоёр, гурван хоногийн өмнөөс байрны орцноос дээрх аюултай хог хаягдал удаа дараа олдсон гэдгийг орцны цэвэрлэгч мэдээлсэн билээ. Тиймээс тус хэргийг шалгуулахаар манай сайтын сэтгүүлч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст дуудлага, мэдээлэл өгсөн юм. Шалгалтын үйл ажиллагаа дуусахаар мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Дөрвөн хүүхдийн ээж Э.Буянхишиг “Тэнүүн Огоо” ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа өнгөрсөн зургаадугаар сарын 8-нд актлагдаж, хугацаа нь дууссан автобус жолоодож яваад гэнэт тоормосгүй болж ноцтой осолд оржээ. Ослын улмаас тэрбээр хүндээр бэртэж хоол идэж, ус ч ууж чадалгүй явсаар 10 сар гаруй хугацааг хүнд өвчинд шаналан өнгөрөөж байна. Харамсалтай нь, компанийн удирдлагууд, хариуцлага алдсан засварын инженерүүд гэр бүлээс нь уучлалт гуйгаагүй, эргэж тойрох нь битгий хэл сураггүй алга болсон тухай бид сурвалжилсан билээ. Үүний дүнд Э.Буянхишигийг БНСУ-д эмчлүүлэхэд 400 сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд элэг нэгт монголчуудаасаа тусламж хүсэж, хандивын аян эхлүүлсэн билээ. Хандивын данс: 5021348209 /Хаан банк/, Данс эзэмшигч Э.Буянхишиг хаягаар хандивын аян үргэлжилж байгаа. Та бүхэн дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд сэтгэлийн дэм өгч, туслаарай.

В.Бадамханд 0-20 насны есөн хүүхэдтэй. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэлд олон жил дарлуулж, архины хамааралтай нөхрийнхөө гарын шүүс болж 14 жил тэвчиж амьдарсан гэдэг. Харин эцэст нь долоон хүүхдээсээ өөр юм авалгүй шалдан шахуу гарсан юм билээ. 2016 онд дахин амьдрал зохиож элэг бүтэн аз жаргалтай амьдардаг. Олон хүүхэдтэй учраас түрээсийн байр олддоггүй гэнэ лээ. Гэвч тэднийх 4х5 ам.метр хэмжээтэй шавар байшин түрээсэлж амьдардаг тэдний туйлын зорилго нь өөрийн гэсэн хашаа, байшинтай болох гэнэ. Одоо амьдарч байгаа байшингаа жилийн хугацаатай, сарын 150 мянган төгрөгөөр түрээсэлдэг тухай сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн юм. Тус сурвалжилгын дүнд “Унага” хэмээх ТББ нэг жилийнхээ ойгоор сайн үйлсийн аян зохион байгуулахаар манай сэтгүүлчтэй холбогдож, есөн хүүхэдтэй ээжийн талаар мэдээлэл авч, таван ханатай гэр олгож, тусалсан юм. Тэднийх одоо таван ханатай будаг нь үнэртсэн гэртээ элэг бүтэн аз жаргалтай аж төрөн суугаа.

| МАНАЙ НИЙТЛЭЛИЙН ДАРАА: “Элемент медикал” компанийн жолооч 350 кг аюултай хог хаягдал ил хаясан нь тогтоогдож, есөн хүүхэдтэй гэр бүлд таван ханатай гэр олголоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |