Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Уг хуралдаанаар шатахууны асуудлыг хэлэлцэхээс гадна ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ.
ЦЕГ-ын даргаар томилогдсон Ж.Болд генерал нь өмнө нь уг хариулагатай албыг хашиж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байлаа. Тодруулбал, тэрбээр 2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан билээ. Ингэснээр дахин Цагдаагийн Ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилогдлоо.
Цагдаагийн Ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч Жамсранжавын Болд нь 1976 онд Хэнтий аймагт төрсөн. Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер зэрэгтэй. 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч, 2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. Тэрбээр Билиг дээд сургуульд хууль зүйн ухааны магстерийн зэргээ хамгаалж байсан байна.
Цагдаагийн албаны төлөө I. II. III зэргийн медаль, “Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Спортын алдар” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнагдсан.
1996-2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2001-2006 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2010-2011 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2011-2013 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, 2013-2014 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст тасгийн дарга, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга; 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тасгийн дарга, 2017-2019 онд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажилласан. Улмаар 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар болсон бол, 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч. 2025 онд Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан билээ.
| ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |