Монгол Улсад Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан “Гурван цагийн өнгө төрх” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр Ховд аймгийн Мянгад сумаас амьдралынхаа 50 гаруй жилийг гэрэл зураг авч, орон нутгийнхаа түүхийн гэрч болсон гэрэл зурагчин Ц.Жагирзүсэм ирсэн юм. Түүнтэй гэрэл зургийн салбарт өнгөрүүлсэн ажил, амьдралынх нь талаар ярилцлаа.
-90 жилийн түүхтэй гэрэл зургийн салбарт хэдэн жил зураг дарж, бусдын түүхийг бүтээлцсэн байна вэ?
-Би Ховд аймгийн Мянгад суманд төрж, өссөн. Нутгийнхаа сургуульд сурч байхдаа фото зураг сонирхогчдын клубт элсэж, гэрэл зургийн тухай ойлголттой болж байлаа. Зургадугаар ангийн сурач байхдаа авга ахынхаа гэрэл зургийн аппаратаар аавынхаа морьтой зургийг авч өгч байсан юм. Тэр цагаас хойш гэрэл зургаас салаагүй өнөөдрийг хүрсэн байна.
-Бараг 50-иад жилийн өмнөөс зураг авч эхэлсэн юм байна. Тухайн үед аав нь хэрхэн баярлаж байсан бол. Тэр зураг нь одоо танд байдаг уу?
-Тухайн үед аав минь “Зураг авах гэдэг чинь ийм амархан ажил байдаг юм уу. Аав нь ингээд мөнхөрлөө дөө” гэж байсан юм. Тэр үед би хүүхэд байсан болохоор мөнхөрнө гэж яадаг юм бол гэж бодоод л өнгөрч байсан байх. Гэтэл одоо ааваас үлдсэн зүйл залуугийнх нь тэр зураг л байна. Бусад эд зүйлс нь үрэгдэж, үгүй болсон. Аавын тэр үг ч одоо болтол санаанаас ер гардаггүй юм. Алсын хараатай мундаг хүн байсан даа. Тэр зургийг нь авч өгсөний дараахан аймгийн төв орохдоо зургадугаар ангийн сурагч надад гэрэл зургийн аппарат авч өгсөн. Тэр цагаас хойш би аппаратнаас салаагүй.

-Та ээжийнхээ зургийг авч өгч байсан уу?
-Би ээжийнхээ зургийг авч өгч амжаагүй. Уг нь би зургийг нь авч өгнө өө л гэдэг байсан юм. Харамсалтай нь авч амжаагүй байтал ээж минь бурхан болчихсон. Аливаа зүйлийг хойшуулдаг нь их буруу юм билээ. Харин аавынха зургийг авч өгснөөр аав минь гэрэл зурагт мөнхөрсөн дөө.
-Та 50-иад жилийн хугацаанд ихэвчлэн ямар зураг авсан байна вэ. Гэрэл зургийн цомог, цуврал бүтээлтэй юү?
-Би ихэвчлэн байгалийн зураг, хөрөг авдаг. Тэгээд нутгийнхаа уяач, бөх, харваачдын зургаар гэрэл зургийн цомог гаргасан. Ирэх жил гэрэл зурагт амьдралаа холбож өдийг хүрснийхээ илтгэлийг тавьж, зургийн ном гаргана гэж бодож байгаа. Мөн зураг болгондоо зориулж шүлэг бичихээр төлөвлөж байна.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн гэрэл зургийн аппарат ашигласан байна вэ?
-Бараг 10-аад гэрэл зургийн аппарат ашигласан байна лээ. Заримыг нь хулгайд алдсан. Бусдыг нь хадгалж байгаа.

-Байгалийн зураг авах, хөрөг авах хоёрын ялгаа нь юу байдаг вэ?
-Би хүний хөрөг авахын тулд тал талд нь гарч, босгож, суулгаж байж хүнийхээ өнцгийг олж байж өгүүлэмжтэй зураг гардаг. Хөрөг гэдэг зүгээр л зургийг нь авахыг хэлдэггүй. Тухайн хүнийг юу бодож, мэдэрч байгааг нь гэрэл зурагт давхар илэрхийлэхийг хэлдэг. Байгалийн зураг авах мөн ялгаагүй хэцүү. Зарим уул харахад өндөр, том мөртлөө зургийг нь авахаар намхан, жижигхэн харагдаад байдаг. Тэгэхээр аль талаас нь яаж авах вэ гэдэг чухал. Уулын зургийг холоос авбал илүү зүгээр санагддаг.
-Авсан зураг болгондоо зориулж шүлэг бичдэг гэлээ. Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Би долдугаар ангийн сурагч байхаасаа утга, уран зохиолын хичээлд дуртай, шүлэг бичдэг хүүхэд байсан. Бас зурдаг байлаа. Гэрэл зураг авдаг болсноос хойш зурахаа орхисон. Харин шүлгээ орхиогүй. Хамгийн анх "Дэлхий" гэдэг шүлэг бичиж байсан. Түүнээс хойш бичсэн бүх шүлэг надад бий. Тухайлбал, Монголын анхны гэрэл зурагчин В.Бадам гэж хүн байсан юм билээ. Түүний зургийг би Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны архиваас авч, түүнд зориулж шүлэг бичиж, дурсгахаар авчирсан. Би зураг дарахыг авга ахаасаа, шүлэг бичихийг нагац ахаасаа өвлөсөн гэж боддог.
-Таны бичсэн шүлэг дуу болсон уу?
-Ахмадын тухай дуу, эгч, охины тухай дуунуудтай. Тэднийг манай орон нутгийнхан дуулдаг.
| Ц.ЖАГИРЗҮСЭМ: ГЭРЭЛ ЗУРАГЧИД ЕРТӨНЦИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦДЭГ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |