Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг төсвийн хөрөнгөөр сэлэм хийлгэж, дээр нь өөрийнхөө нэрийг сийлсэн тухай зураг, мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, цахим сүлжээнд Д.Батлут сайдыг төсвийн хөрөнгөөр сэлэм хийлгэж, УИХ-ын гишүүдэд бэлэг болгон тараасан хэмээн шүүмжилж байгаа юм.
Тэгвэл “Батлан хамгаалахын сайд Д.Батлут” гэсэн бичигтэй сэлэм нь ганцхан хувь бөгөөд түүнд төрийн бус байгууллагын залуус бэлгэлжээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард “Зэв” залуусын холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд Батлан хамгаалахын яамтай хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулсан байна. Энэ үеэр дээрх сэлмийг дурсгал болгон бэлэглэжээ.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас тодруулахад “Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тараасанд харамсаж байна. Миний хувьд төсвийн хөрөнгөөр сэлэм хийлгээд, түүнийгээ хүмүүст тараах ёстой зүйтэй хүн биш. “Зэв залуусын холбоо”-ноос манай яаманд дурсгал болгон бэлэглэсэн юм. Удахгүй төрийн бус байгууллагын залуус мэдэгдэл хийх байх. Албан ёсоор дахиад хэлэхэд би өөрийнхөө нэртэй сэлмийг хийлгээгүй, хийлгэхгүй” гэлээ.
“Зэв залуусын холбоо”-ны удирдлагаас дээрх мэдээллийг тодруулахад, тэрбээр “Өнгөрсөн есдүгээр сарын 2-нд бид Батлан хамгаалахын сайдтай уулзсан. “Зэв залуусын холбоо” төрийн бус байгууллага нь хүүхэд, залууст үндэсний үнэт зүйл, эх оронч үзэл, бүтээлч сэтгэлгээ, эв нэгдлийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг төр, нийгмийн түншлэлд тулгуурлан хөгжүүлэх зорилготой, ашгийн бус, төрийн бус, нийтэд үйлчилдэг байгууллага юм. Зорилго нэгтэй учраас энэ бүхнийг дэмжиж, хамтарч ажиллахыг сайдаас хүссэн. Энэ үедээ өөрсдийн бүтээж байгаа брэндийн дээжээс бэлэг барьсан юм. “Зэв” брэнд нь бөгж, сэлэм, тактикийн хувцас зэргийг ОХУ-д захиалгаар хийлгэдэг. Бүгд серийн дугаартай, албан ёсны зөвшөөрөлтэй. Батлан хамгаалахын сайдад бэлэглэсэн сэлэм нь ганцхан хувь бөгөөд бид захиалгаар нэрийг нь бичүүлсэн. Үнийн хувьд маш боломжийн үнэтэй. Иймд иргэдийг худал мэдээлэлд итгэхгүй байх, шүүлтүүртэй хандахыг хүсэж байна. Худал ташаа мэдээлэл гарсанд харамсаж байна. Төсвийн нэг ч төгрөг аваагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.
| “Зэв залуусын холбоо”-ны тэргүүн: Бид өөрсдийн брэнд болох сэлэмний дээжээсээ Д.Батлут сайд бэлэглэсэн учир нэг ч төгрөгийн төсөв аваагүй |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |