Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 0129 дүгээр заставын гэрээт байлдагчид нэгнийгээ хутгалж, хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 31-нд гарсан. Амиа алдсан гэрээт байлдагч Ц 20 настай байсан бөгөөд тус ангид хүнс буулгаж байхдаа бусадтай муудалцсан гэх. Хэрэг үйлдсэн М нь мөн 20 настай бөгөөд түүнийг Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Тус хэрэг юунаас болж гарсан талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Талийгаач Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн байсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Талийгаач хэзээнээс 0129 дүгээр заставт гэрээтээр ажиллаж эхэлсэн талаар Сүхбаатар аймгийн Цэргийн штабын дарга Б.Аваацогтоос тодруулахад “Манай аймаг, сумдын цэргүүд Дорнод аймгийн цэргийн ангид хуваарилагдаж, алба хаадаг. 0129 дүгээр заставт амиа алдсан гэрээт хилчин цэргийн албаа албан ёсоор хаачихаад өөрийн хүсэлтээр хилийн цэрэгт улиран ажиллах гэрээ байгуулж, ажиллаж байсан болохоор бидэнтэй ямар ч хамааралгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэрээт хилчнээр ажиллаж байсан талийгаач Хил хамгаалах Ерөнхий газартай болон 0129 дүгээр заставынхантайгаа гэрээ байгуулж, явсан гэсэн үг. Тиймээс тус хэрэг Хил хамгаалах байгууллагынхантай холбоотой. Тэднээс дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зүйтэй” гэв.

Харин Хил хамгаалах Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Чинзоригоос дээрх хэргийн талаар тодруулахад “Тус хэргийг цагдаагийн газраас шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэрээт ажилчид ажлаа хийж байхдаа үл ойлголцож, нэгнийхээ аминд хүрсэн юм билээ. Тэд согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэсэн. Бид хэргийг шалгаж байгаа цагдаа нарын өмнөөс тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Гэрээт байлдагчид нэгнийхээ аминд хүрэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх талаар 0129 дүгээр ангийн дарга В.Хундгаагаас тодруулахад “Би байлдагчид нэгнийгээ хөнөөсөн хэргийн талаар ямар ч тайлбар, мэдээлэл өгөхгүй. Тус асуудлыг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа” гэсэн юм. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэнгээс тодруулахад “Хилийн цэргийн анги манай сумаас 100 орчим километрийн зайтай байдаг. Тэд юунаас болж нэгнийгээ хөнөөсөн болохыг нь мэдээгүй байна. Хилийн цэргийн анги учир зөвхөн манай сумынхан гэлтгүй гаднын сумаас цэргүүд их ирдэг. Тэдний нэг нь амиа алдсан байх” гэв.
Харин цагдаагийн байгууллагын алба хаагчдаас дээрх хэргийг тодруулахад “2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний 13:00 цагийн үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 0129 дүгээр ангид байлдагчид нэгнийгээ хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус аймгийн цагдаагийн газраас дээрх асуудал дээр хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж ажилласан. Байлдагчийн амиа алдсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажиллаж байгаа” гэв.

| ГЭРЭЭТ ХИЛЧИД МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРСЭН ХЭРГИЙН МӨРӨӨР... |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |