Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК-нийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүллээ. Э.Батмагнай начин “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх барилдаанд 23 насандаа анх удаа зодоглож, түрүүлсэн нь энэ байлаа.

Улсын начин Э.Батмагнай “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх барилдаанд анх удаа барилдаж үзлээ. Өмнө нь барилдах гэсэн боловч бэртэл, гэмтэл, хувийн асуудлаас болж чаддаггүй байсан. Анх удаа барилдаад түрүүлсэндээ баяртай байна. Түрүүлсэн хүмүүсийг цомоо өргөөд явж байхыг нь харж байсан болохоос өөрөө энэ цомыг барьж үзээгүй байлаа. Энэ цом их хүнд байдаг юм байна. Хүмүүсийг харахаар цомоо өргөчихөөд гэдийгээд л байдаг. Яалт ч үгүй гэдийхээс өөр аргагүй юм байна. Өнөөдөр (өчигдөр)-ийн барилдаан хүнд боллоо. Одоо цагт сайн барилдаж байгаа бөхчүүд зодоглож, барилдлаа шүү дээ. Би үндэсний бөхийн бэлтгэлээ О.Хангай аваргатай хамтарч хийж байгаа. Өнгөрсөн жилийн өдийд бэртэлтэй, буйдан дээрээ энэ барилдааныг үзээд өндөлзөж суусан. Харин энэ жил сайхан барилдлаа. Бэртлээс хурдан эргэж ирж, бэлтгэлээ хийхийг хүссэн. Өнгөрсөн намраас бэлтгэлээ жигдэлж, давгүй сайхан барилдаж байна” гэлээ.
| Улсын начин Э.Батмагнай: Өнгөрсөн жил бэртлээсээ болоод буйдан дээрээ өндөлзөж суусан бол өнөөдөр Ерөнхийлөгчийн цомыг өргөөд сууж байна |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |