Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тодруулбал, ОБЕГ-ын тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг чөлөөлсөн. Тэгвэл дээрх гурван дэд даргыг “Дүнжингарав”-ын дэлбэрэлтийн хэрэгт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ.
-ОБЕГ-ын тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, Б.Ууганбаяр, Д.Намсрай нарыг чөлөөлсөн. Хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн юм уу?
-Ажлын хариуцлага тооцсон асуудал байхгүй. Энэ хүмүүс ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдэг үндэслэлээр чөлөөлөгдөөгүй. Шадар сайдыг ийм үндэслэлээр энэ хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй гэж ойлгож байгаа. Харин бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд л өөрчилсөн. Дэд дарга нарын ажлын чиг үүрэгт тодорхой хэмжээний өөрчлөлт орсон учраас ажлыг нь өөрчилсөн гэж ойлгож байгаа.
-Энэ хүмүүс ОБЕГ-таа ажиллаж байгаа юу?
-Ажиллаж байгаа. Удахгүй өөрсдийнх нь саналыг сонсож, шаардлагатай газар нь сэлгэн томилно. Харин тэтгэврийн нас нь болсон хүн байвал өөрийн хүсэлтээр гавьяаны амралтдаа гарч болно.
-“Дүнжингарав”-ын дэлбэрэлт болон бусад галаас үүдэлтэйгээр энэ онд таван аврагч амиа алдсан. Үүн дээр хэн нэгэнд хариуцлага тооцсон уу?
-Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон. Хариуцсан гал унтраах хэлтсийн даргыг ажлаас нь чөлөөлсөн. Нийслэлийн гал хариуцсан дэд даргыг нь албан тушаал бууруулж, Сонгинохайрхан дүүрэгт сэлгэн томилсон. Мөн газрын даргат нь сахилгын шийтгэл ногдуулсан. Ийм арга хэмжээнүүдийг тухайн үедээ авсан.
| Б.Ариунбуян: Б.Ууганбаяр тэргүүтэй дэд дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөөгүй, удахгүй сэлгэн томилно |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |