"Дашваанжил"-ын жолооч Ч.Ренцэндорж, захирал Н.Баатаржав нарыг "Дүнжингарав"-ын галын хэрэгт тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтийн хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан.
Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон юм.
Харин зам тээврийн осолд өртсөн Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхнаран яллагчаар татаагүй юм.
Тэрбээр “Олон хүний эрсдэж, хохирол учирсанд бид харамсаж байгаа. Маш аймшигтай осол болсон. Зам тээврийн осолд намайг яллагдагчаар татсанд гайхаж байна. Энэ бол хууль зөрчсөн туйлын буруу зүйл. Би тэр машин дотор суугаад, зогсоож байгаад, савнуудыг задлаад, гал гаргаад, хохирол учруулчихсан юм шиг яллагдагчаар татчихаад байна. Зам тээврийн осол болчихоод Батлан хамгаалахын яамны ажилтан, “Патрол” машины жолоочийг дурдахгүй байна. Хоёр машин мөргөлдчихөөд байхад нэгнийг нь буруутгаад байгаа шүү дээ. Зам тээврийн ослоос шалтгаалсан осол гэдгийг манай хуулийн багийнхан тайлбарлаж байгаа. Тухайн үед хяналтын камерыг шүүхэд манай компанийн машин 5-8 км цагийн хурдтай л явж байсан юм билээ. Тэгээд харагдахгүй нөхцөл байдалд мөргөчихсөн. Манай жолооч ажлаа хэвийн хийж байгаа” гэлээ.
| Дашваанжил"-ын Н.Баатаржав: “Дүнжингарав”-ын дэлбэрэлтийн осолд намайг яллагдагчаар татсанд гайхаж байна. “Патрол” машины жолооч хаачсан юм бэ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |