“Шинэ-Өргөө” хотхоны тоглоомын талбайд тоглож байсан 6-9 насны дөрвөн хүүхдийг “приус-20” маркийн автомашины жолооч дайрч, гэмтээсэн ноцтой осол гараад байгаа. Тодруулбал, өчигдөр уг осол гарч, хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн. Одоогийн байдлаар нэг хүүхдийн гэр хугарч, нэг нь зөөлөн эдийн гэмтэл авч, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Харин үлдсэн хүүхдүүдийг гэрээр нь эмчилж, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгчээ.
Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Харин тухайн жолоочоос дэлгэрэнгүй шинжилгээ авч, мансууруулах болон бусад төрлийн хориотой бодис, эм тариа хэрэглэсэн эсэхийг тогтоох аж. Шинжилгээний хариу 14-21 хоногт гарах ажээ.
-Таны болон осолд өртсөн хүүхдүүдий биеийн байдал ямар байгаа вэ?
-Миний бие зүгээр, хэвийн байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал ч гайгүй гэж байна лээ. Би өчигдрөөс хойш цагдаагийн байгууллагад байцаагдаж байна. Тийм учраас нарийн учрыг хэлж мэдэхгүй нь. Хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн гэсэн.
-Та хүүхдүүдийн аав, ээжтэй холбогдсон уу?
-Үгүй ээ, одоогоор холбогдож чадаагүй байна. Цагдаагийн албан хаагчаар л дамжуулж мэдээлэл авч байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, надаас шинжилгээ авсан. Цагдаад мэдүүлэг, байцаалт өгч байгаа учраас би хаашаа ч явах боломжгүй байна.
-Осол юунаас болж гарсан бэ. Тухайн үед юу болсон бэ?
-Би сайн мэдэхгүй байна. Гэнэт л ийм зүйл болчихлоо. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, цоо эрүүл байсан. Энэ нь ч шалгалтаар тогтоогдож байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь. Цагдаагийн байгууллагаас асуугаарай.
| Тоглоомын талбайд осол гаргасан жолооч: Би архи уугаагүй. Гэнэт л ийм осол болчихлоо |
|
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |