Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах үйл ажиллагаа өчигдөр зохион байгуулагдаж нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн хандив босгосон байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Дархан аварга Д.Бат-Эрдэнийн дээл, олимпийн аварга Н.Түвшинбаярын кимоног дуудлагаар худалдаж, хөрөнгө оруулалт хийлээ. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дээлний дуудлага худалдааны анхны үнэ нь есөн сая төгрөгөөр тогтож, 38.5 сая төгрөгөөр зарагдав. Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын кимоногийн дуудлага худалдааны анхны үнэ нь есөн сая төгрөгөөр тогтож, 25 сая төгрөгөөр зарагдлаа.
Мөн энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алтан медальт Энхбатын Бадар-Ууганы боксын ширэн бээлийний дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 21 сая төгрөгөөр, Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны Монгол төрийн наадамд зургаа түрүүлсэн домогт хурдан ажнай шаргын удам хээлтэй гүүний дуудлага худалдааны анхны үнэ нь 99 сая төгрөгөөр тогтож 200 сая төгрөгөөр тус тус зарагдсан байна.


| Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээл 38.5 саяар зарагдав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |