Улсын Филармониос уламжлал болгон толилуулдаг “Best Overtures Of The World” тоглолт сонгодог урлагт шимтэн сонсогч, дурлагсдад хүлээлт үүсгэдэг тоглолтуудын нэг нь билээ. Учир нь энэ л үдэш дэлхийн суут хөгжмийн зохиолчдын overture буюу удиртгал хөгжмүүдийг нэг дор сонсох аз завшаан тохиодог юм.
Энэ удаагийн “Best Overtures Of The World” тоглолтоор Г.Ф.Хендэл, В.А.Моцарт, Л.В.Бетховен, Ф.Мендельсон, Ж.Россини, Ф.Лист зэрэг нэрт хөгжмийн зохиолчдын хамгийн шилдэг удиртгалууд эгшиглэх юм байна.
Тоглолт 2023 оны Зургаадугаар сарын 15-нд зохиогдох ба энэхүү өдөр нь Улсын Филармонийн үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, нэрт удирдаач ТШ, АЖ Ц.Намсрайжав агсны мэндэлсэн өдрөөр тохиож байгаагаараа онцлогтой юм. Ц.Намсрайжав нь Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд Сургуулийн удирдаачийн ангийг төгсөөд эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач байсан ба тэрбээр 1971 онд та бидний мэдэх “Халуун элгэн нутаг” дуугаараа Төрийн Шагнал, 1981 онд Ардын Жүжигчин цолыг тус тус хүртсэн юм.
ТШ, АЖ Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн “Best Overtures Of The World” тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тоглолтод: Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
Удирдаач: Улсын Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш /СТА/
2023 оны 06-р сарын 15-ны 19:00
Улсын Филармонийн концертын танхимд
Тасалбарыг: Улсын Филармонийн кассаас болон https://www.ticket.mn/event/1669/
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88003041, 99079291-с
![]()
Хөтөлбөр | Program
1. G.F.Handel-Rinaldo overture
2. W.A.Mozart-The Marriage of Figaro overture k492
3. L.V.Beethoven-Egmont overture op.84
4. F.Mendelsohn-The Hebrides overture (Fengal’s cave) op.26
5. G.Rossini-Barber of Seville overture
6. F.Liszt-Les Préludes s97
| Дэлхийн шилдэг удиртгалууд Улсын Филармонид эгшиглэнэ |
|
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |