Монгол Улсын гурван сая дахь иргэн Монголжин өнөөдөр найман нас хүрлээ. Монголчууд одоогоос найман жилийн өмнө гурван сая дахь иргэнээ говийн нутгаас өлгийдөн авч байсан билээ. Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистик хорооноос зарлаж байсан юм. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж түүнд аав, ээжийнх нь хүсэлтээр Монголжин гэх нэрийг өгсөн юм. Тэгвэл тэр өнөөдөр хэдийнэ найман нас хүрч, хоёрдугаар ангийн сурагч болжээ. Х.Монголжин охин Өмнөговь аймгийн Улсын тэргүүний гуравдугаар сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Х.Монголжин охин өдгөө хоёрдугаар ангид сурч байгаа юм. Амралтаараа дуу, бүжгийн дугуйланд явж байгаа аж. Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би монгол хэлний хичээлдээ дуртай. Том болоод шүлэг бичиж, зохиолч болохыг мөрөөддөг. Мөн өөр зөндөө мөрөөдөл бий. Тухайлбал, зураач, бүжигчин, цэцэрлэгийн багш, дуучин болно гэж боддог” гэв.
Эргэн сануулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сард төрсөн байна.
![]()
| МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН МОНГОЛЖИН ӨНӨӨДӨР НАЙМАН НАС ХҮРЛЭЭ |
|
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
2026-04-05 16:00:17
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаана эхэллээ
2026-04-05 15:22:36
2026-04-05 15:01:26
2026-04-05 10:32:35
2026-04-05 08:26:40
2026-04-05 08:06:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |