Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна. 11:00 цагаас хойш дөрвөн тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 582 болжээ. Энэ тохиолдол нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бүртгэгдсэн байна. Коронавирусээс хамгаалах хамгийн найдвартай арга хатуу хөл хорионы дэглэм гэдгийг албаныхан онцоллоо.
ХӨСҮТ-ийн эмч, сувилагчдаас арван хүн халдвар авсан
Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны хэлтсийн дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдол бүрийг бид мэдээлж байгаа. Улаанбаатар хотод өнөөдөр бүртгэгдсэн таван тохиолдол бүгд халдварын ойрын тохиолдол. Караоке, цайны газарт орсон хүмүүсийн дунд халдвар гарч, орц байрандаа халдаасан байна. Энэ халдварын голомтыг нэгэнт хумиад авчихсан учраас заавал зарлах шаардлагагүй гэж үзэж байгаа. Батлагдсан тохиолдол бүрийн араас хөөцөлдөж байна. Шаардлагатай бол хаягийг нь зарлана. Манайхтай хамтарч хууль хүчний байгууллагууд ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. Ер нь иргэнд шинж тэмдэг илэрвэл маш яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-ийн 100 болон 80086829 гэсэн дугаараар дуудлага өгч болно. Хүмүүсийн ажиглах тусгаарлах байранд орохоос өмнө явж байсан газруудыг нь бид зарлаж байгаа. ХӨСҮТ-ийн эмч, сувилагчдаас арван хүн халдвар авсан" гэв.
| ЭМЯ: 11:00 цагаас хойш дөрвөн тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 582 |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |