Хүмүүс түүнийг ярихдаа “Өө, өнөө Төрийн дуу хоолой юу. Хаан дуут уу” л гэлцэнэ. Харин өнөөд хүмүүс “Төрийн дуу хоолой тэнгэрт дэвшлээ. Сайхан дуу хоолой байсан даа” хэмээн дурсаж ярьж байна. Монголын үндэсний радио телевизийн тулгын чулууг тавилцаж, өрхийг нь татаж, үүдийг нь нээсэн хүний нэг бол тэр. Монголд анх удаа телевиз гэх зүйл үүсэхэд тэр дуу хоолойгоороо анхлан монголчуудтай мэндэлсэн. Тэр үеэс монголчууд түүний гайхамшигт дуу хоолойг тэр үеэс сонссоор өдгөө хүрсэн. Радио түүний мөрөөдөл байсан гэдэг. Энэ тухай “Радио сонсоод хүн яаж энэ дотор багтдаг юм бол гэж гайхдаг байсан. Сүүлдээ өнөөх радиогоо задалж хүртэл үзэж байсан юм. Тэр үедээ радио гэдэг ямар гоё юм бэ. Радиогоор ярих юм сан. Кино шиг харагддаг байвал бүх зүйл гарах нь ээ гэж боддог байсан. Тэгээд л радиод очиж үзэхийг мөрөөддөг болсон. Хүсэл мөрөөдөл минь биелэсэн шүү” гэж ярьсан байдаг.
1960 аад оны үед одоогийн “Зориг сан” байгаа цагаан байшинд Монголын радио байдаг байхад тэрбээр “Радиогийн нэвтрүүлэгч авна” гэсэн зарын дагуу очиж шалгуулаад, дараа нь Кино үйлдвэрт ч очиж шалгалт өгч эхлэн Кино үйлдвэрт орсон байдаг. Ааваасаа бага залуугаасаа үлдэж, ээжтэйгээ дөрвөн дүүтэйгээ амьдардаг байж. Тэгээд ээждээ тусалж, ээжийгээ баярлуулахаар янз бүрийн ажил хийж, дараа нь ч радиод орсон байдаг. Ээж нь түүний анхны уншсан нэвтрүүлгийг үзээд уйлж, хачин их баярласан гэдэг. Ийм л ээж, дүү нараа баярлуулах хүсэлтэй энгийн нэгэн хүү өөрийн дуу хоолойгоор төр түмнээ баярлуулсаар тэр буцлаа. Тэрээр өөрийгөө “Төр, ард түмнийг холбосон гүүр. Төрийн үийг ард түмэнд хэлдэг. Ард түмний үгийг мөн төрд хэлдэг хүн” ч гэсэн байдаг. Үнэхээр ч төр, түмнийг холбосон эгэл даруухан нэгэн гүүр тэр мөн байсан. Мөнхүү Монголын баримтат киноны сод дуу хоолой байв. Монгол кино үйлдвэрт 1960 аад оноос эхлэн бараг бүх баримтат кинонд дуу хоолой үлдээсэн гэдэг.
Улсын наадам, тэмдэглэлт ой, Төр Засгийн бүх дипломат айлчлалын киноны ганц текстийг тэр л уншдаг үе байсан аж. Тэр угаас уншихаар ирсэн, дуу хоолойгоо хүргэх үүрэг өвөртөлж ирсэн хүмүүн. Даалгавраа амжилттай сайн биелүүлээд буцлаа. Монголчуудын нэгэн үеийн түүхийг дуу хоолойгоороо бичээд явлаа. Дахин давтагдашгүй, содон гайхамшигт хүнгэсэн хоолойгоороо тэнгэрийн оронд очиж эндээс явсан гайхам эрхмүүдийн хүндэтгэлийн арга хэмжээг хөтлөхөөр мордлоо. Бид бол тэр гайхамшигтай дуу хоолойг хэзээ ч мартахгүй.
| ТЭР АРД ТҮМНИЙ СОНСОХ ДУРТАЙ ДУУ ХООЛОЙ БАЙЛАА |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |