Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлал, дайныг эсэргүүцэн жагсаж байна. Тодруулбал, жагсаалд Д.Монголхүү, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Жагсаал Төв талбайн баруун хаалга, хэлмэгдүүлэлтийн хөшөөний ойролцоо болж байгаа билээ. Жагсаалд оролцож байгаа Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүгийн зорчих эрхийг нэг жилээр хязгаарласан гэх мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард гарсан.
Энэ талаар Д.Монголхүүгээс тодруулахад “Украйн, ОХУ-ын дайн эхлэхэд бид эсэргүүцэн жагсаж байсан. Украйнд суралцаж байгаа хүүхдүүдийг эсэн мэнд эх орондоо авчрахыг Гадаад харилцааны яамнаас шаардаж, жагссан юм. Тэр үед бид дайныг хүсээгүй, энх тайван байхыг хүссэн. Энэ зарчмаараа л өнөөдөр жагсаал зохион байгуулж байна. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг манай улсын тусгаар тогтнолд хүндэтгэлтэй хандахыг шаардаж байгаа. Хэрэв хүндэтгэлтэй хандаж чадахгүй бол эх орноос минь явахыг шаардаж байна. Баянзүрх дүүргээс гарах эрх минь нээлттэй байгаа учраас жагсаалд оролцож байгаа. Давж заалдах шатны шүүх хурал болоогүй учраас миний зорчих эрх нээлттэй байгаа гэсэн үг. Шүүхийн гурван шатны шийдвэр албажаагүй учраас зорчих эрх нээлттэй. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн хамгаалалтад байлаа" гэв.
| Д.МОНГОЛХҮҮ: Баянзүрх дүүргээс гарах эрх минь нээлттэй байгаа учир жагсаалд оролцож байна |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |