Хөвсгөлд далайд аялалд гардаг Сүхбаатар хөлөг онгоцыг үйлчилгээнд ашиглахыг хориглож, зөвлөмж хүргүүлсэн талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур, Архангай аймгийн Өгий нууранд усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зургаадугаар сарын 21-30-ны өдрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн гэнэ. Энэ үеэрээ “Хөвсгөл усан зам” компанийн Сүхбаатар онгоцыг үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчлөн, 140 хүн тээвэрлэхээр зорчигч тээврийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан бөгөөд аврах завь болон усчин аврагч хүрэлцээгүй, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул үйлчилгээнд ашиглахгүй байх талаар эзэмшигчид зөвлөмж хүргүүлээд байгаа аж.
Энэ талаар “Хөвсгөл усан зам” компанийн захирлаас тодрууллаа. Тэрбээр “Сүхбаатар хөлөг онгоц маань аялалдаа гарсаар байгаа. Аврах завь, усчин аврагч хүрэлцээгүй гэдэг нь ташаа мэдээлэл. Аврах хантааз зэрэг хангалттай, хүрэлцээтэй байгаа. Өмнөх жилүүдэд зорчигчдодоо хэрхэн үйлчилж байсан яг түүн шиг л үйлчилгээ үзүүлсээр байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй, сунгалтаа хийлгэсэн. 140 хүн тээвэрлэх боломжтой бөгөөд одоогоор өдөрт 40-50 хүн үйлчлүүлж байна. Тасалбарын үнэ том хүн 36000, хүүхэд 15 мянган төгрөг хэвээрээ байгаа” гэлээ.
| “ХӨВСГӨЛ УСАН ЗАМ” ХК-ИЙН ЗАХИРАЛ: Сүхбаатар хөлөг онгоц усан замын аялалдаа өдөр бүр гарч байгаа. Ашиглахгүй болсон гэдэг нь худал мэдээлэл |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |