Монгол хэлний их тайлбар толинд “Чихгүй толгой” гэж үг бий. Энэхүү хэлц үгийг тэнд “дуулгаваргүй, үг авдаггүй, сонсоогүй, дуулаагүй болж өнгөрөөх” хэмээн тайлбарлажээ. Энэхүү үгийн тайлбарыг сануулсны учир нь орчин цагт дээрх хэлцийн утгад хамаарах хүмүүс олширчээ. Хаана л бол хаана тэд лаглайж байна. Нийтийн тээврийн сандал дээр ч, гудамж талбайн булан тохойд, орц, байраараа нэгдмэл байх учиртай хөршүүдийн дунд ч, төрийн ордны их танхимд ч, төрийн үйлчилгээний бүх шатны газарт ч дээрх чихгүй толгойнууд байх нь анхаарал татна. Нэгэн төрлийн чихгүй, нүдгүй, сэтгэлгүй болчихсон ийм нөхдийг танихад тун ч хялбар.
Тэд ихэвчлэн том, жижиг, өнгөтэй, өнгөгүй чихэвч толгойдоо углачихсан байх ба бага зэрэг нүд аниастай, бие найгасан, толгой дохиостой явдаг. Яг ийм хэмнэл дээр нь ер бусын өөр нэг зуршил анзаарагддаг. Тэр нь амандаа юу ч юм бувтнах өвчин. Хэрэв ийм төрлийн “Чихгүй толгой”-г нийтийн тээврийн сандал дээр суучихсан байхыг харвал ажиглаад үзээрэй. Дэргэд нь таягтай хөгшин зогсож байгааг ер харахгүй бөгөөд нам унтсан байдалтай эсвэл цонх руу тас ширтэж хотын аль нэг бүтээн байгуулалтыг гайхашран гөлөрсөн дүртэй явдаг.
Мөн тэдний хажууд нялх, нярай хүүхэдтэй аав, ээжүүд зогсоход тун ч дургүй байх бөгөөд биеэ хураан том үүргэвчнийхээ ард юм уу эсвэл шүхэр мэт юүдэнгийнхээ доогуур шургачина. Гудамж, булан тохойд ийм чихгүй толгойд минутад 180 удаа шүлсээ хаяна. Тэдэнд орчин бохирдуулж байгааг хэлээд ер нэмэргүй. Харин төрийн ордон болоод төрийн бүх шатны байгууллагад шургалчихсан “чихгүй толгой”-дыг таних туйлаас амархан. Тэд авснаа аваагүй, хийснээ хийгээгүй болгохдоо гаргууд бөгөөд “Би хуулийн хүрээнд ажиллаж байгаа” хэмээн асуудлаас бултах супер шидтэй. Харин хөрш айлд ийм чихгүй толгойнууд амьдарч байгаа бол гэр бүлийн хүчирхийллийн утсанд хэзээ ч дуудлага ирэхгүй. Чихэвчтэй чихгүй хөршийн уршигаар хүүхэд, эмэгтэйчүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирчихсон байдаг нь даанч эмэгнэлтэй. Чихэвч зүүсэн чихгүй толгойнууд улам бүр залуужиж байна, аав ээжүүд ээ.
| Чихэвчтэй чихгүй толгойнууд |
|
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |