Улсын их баяр наадмын амралтын өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн сард тус замд ажиллахдаа гүйцэтгэгч компаниудад II багцын эхний хэсгийн Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долдугаар сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэл өгсөн. Үүний дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын II багц буюу Хар модот даваанаас Урьхан хүртэлх замын Баянчандмань төвөөр дайран өнгөрөх замын урсгалыг 2022 долдугаар сарын 10-ны өдрийн 20:00 цагт нээлээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын явцыг багцлан танилцуулбал:
I багц буюу баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй автозамын барилгын ажил 94.13 хувьтай, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны барилгын ажил 57.77 хувьтай,
II багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх автозамын барилгын ажил АХБ-ны санхүүжилтийнх 42.23 хувь, ЕСБХБ-ынх 27.95 хувь,
III багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх авто замын АХБ-ны санхүүжилтийнх 95.93 хувьтай, ЕСБХБ-ынх 24.16 хувь,
IV багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх авто замын АХБ-ынх 23.65 хувь, ЕСБХБ-ынх 23.15 хувь,
V багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх авто зам АХБ-ынх 95.54 хувь, ЕСБХБ-ынх 41.06 хувийн гүйцэтгэлтэй, авто замын барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна.
| Баянчандманийн замыг нээлээ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |