Монгол Улс 40 мянган тун “Спутник V” вакциныг энэ сарын 30-нд татан авахаар болжээ. Энэ нь "Монгол эм импекс" компанийн захиалсан вакцины хоёрдугаар ээлжийн нийлүүлэлт бөгөөд улсын захиалсан нэг сая тун "Спутник V" вакцин тавдугаар сарын дундуур ирнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн.
Түүнчлэн хувийн хэвшлийн оруулж ирсэн "Спутник V" вакцинаар 10 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Ташрамд дурдахад, манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна. Тодруулбал,
Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас "Астразенека" вакцины 150 мянган тун,
Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас "Спутник V" вакцины 10 мянган тун,
Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,
Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50.400 тун,
Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.
| Хоёр хоногийн дараа 40 мянган тун “Спутник V” вакцин татан авна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |