Нидерландын Амстердам хотод коронавирусийн шинэ журмыг эсэргүүцсэн жагсагчид, цагдаа нарын дунд мөргөлдөөн үүсжээ. Нидерландад 21:00-04:30 цагийн хооронд хөл хорио тогтоож, уг дэглэмийг зөрчсөн тохиолдолд 95 еврогийн торгууль ногдуулах аж. Нидерландад дэлхийн II дайнаас хойш анх удаа хөл хорио тогтоосон нь энэ. Шинэ дүрмийг пүрэв гарагийн орой баталсан бөгөөд хөл хориог эсэргүүцэн иргэд жагсжээ.
Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж, харин зарим жагсагч цагдаа нарын эсрэг салют шидэж, дэлгүүр тонож, дэлгүүрийн цонх хагалсан хэрэг гарсан байна. Одоогоор цагдаа нар 100 гаруй босогчдыг баривчлаад байгаа аж.
Энэ тухай аюулгүй байдлын зөвлөлийн дарга Хуберт Брюльс “Ард түмний бухимдлыг ойлгож байна. Гэхдээ бид одоо л тэвчээртэй байж чадвал эрх чөлөөгөө эрт олж авна” хэмээжээ.
Нидерландад аравдугаар сараас хойш цэнгээний газар, зоогийн газруудыг хаасан бол, арванхоёрдугаар сараас барааны дэлгүүр, сургуулиудыг хаагаад буй аж. Мөн коронавирусийн шинэ хувилбараас үүдэн Өмнөд Африк, Их Британи тэргүүтэй хэд хэдэн улсад зорчих нислэгийг зогсоогоод байгаа билээ.
Нидерландад 944 мянган коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 13646 хүн вирусийн улмаас нас бараад байна.


| Нидерландад хөл хорионы шинэ журмыг эсэргүүцсэн жагсаал гарчээ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |