УОК-оос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд буй. Хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотоос Ховд аймагт очсон ачаа тээврийн автобусанд нууцаар 10 хүн тээвэрлэж очсон зөрчил илэрчээ. Тодруулбал, энэ сарын 15-нд тус аймгийн Бичигтийн постоор нэвтэрсэн ачаа тээврийн автобусанд 10 хүн тээвэрлэж явсныг мэргэжлийн байгууллагынхан илрүүлжээ. Тэдгээрийг “Цагаан уул” амралтын газарт тусгаарлаж, коронавирусийн халдварын эсрэг шинжилгээ авсан байна.
Мөн үүнтэй холбоотойгоор “Ховд аймгийн зарын нэгдсэн групп” фэйсбүүк группт арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 21:00 цагийн орчимд иргэн Б “...Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” цогцолборын хашаанд хоёр автобустай гадаад улсын иргэдийг зөөвөрлөж ирсэн байна ...” гэх утга бүхий мэдээллийг цацжээ. Энэ талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газраас тодруулахад “Ачаа тээврийн автобусанд хүн тээвэрлэж очсон зөрчлийг илрүүлж, хүмүүсийг нь “Цагаан-Уул” амралтад тусгаарлах үйл явцыг буруу ойлгож мэдээлсэн. Ор үндэслэлгүй, худал мэдээлэл олон нийтэд тараасан М, Б нарыг шуурхай олж тогтоон, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ. Мөн хууль бусаар хүн тээвэрлэсэн ачаа тээврийн автобусны жолоочийг 500 мянган төгрөгөөр торгожээ.
| Ачааны автобусанд 10 хүн тээвэрлэж, Ховд аймагт очжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |