-Сайн байна уу. Голын мөс рүү мотоцикл нь цөмрөн орсон бичлэгийг цахим орчноос харлаа. Тухайн өдөр та хаашаа явж байсан юм бэ?
-Тухайн өдөр Дэлгэр мөрөнгийн гол өөд хамтарсан хяналтанд нэг байгаль хамгаалагчтайгаа хамт явж байсан юм. Манай тийшээ хоёр, гурван өдрөөр цасаар шуураад, гол горхи, зам харгуй нэлээд муу байгаа. Тэгээд тэр өдөр Мөрөнгийн гол өгсөн тандалт судалгаа хийж явтал гэнэт л эвгүйдээд унаж явсан мотоцикл голын мөс рүү цөмрөөд орсон.30 сантметр цастай, хоёроос гурван сантметр зузаан мөстэй байсан. Хамт яваа байгаль хамгаалагчаасаа хол байсан болохоор тухайн үед сандарч, айж, шоконд орсон. Удаагүй өнөө байгаль хамгаалагч араас ирснээр бид мотоциклоо уснаас олсоор татан гаргасан.
-Mөснөөс мотоциклоо гаргах гэж удсан уу?
-Тэгэлгүй яах вэ, тухайн өдөр -40 хэмийн хүйтэн байсан болохоор мөснөөс мотоциклоо гаргах гэж нэлээд юм болсон. Хувцас норж, хөлдөөд, нэг талын хөл норсон байсан учир нэлээд хайрагдах маягтай болсон байсан. Усны хэмжээ нь өвдөгнөөс нэлээд дээгүүр хэмжээтэй байсан болохоор олсоор хоёр талаас нь татаж гаргасан. Уснаас гаргасны дараа мотоцикл асахгүй хэсэг удаж, чирч явсаар харуулын байран дээрээ ирж, аврагдсан.

-Мөсөн дээгүүр мотоциклтой явахаас өөр тайгын амьтаддаа хяналт тавих арга байдаг уу?
-Өвлийн цагт Дэлгэр мөрөнгийн сав дагуу амьтад их байршдаг учраас голынхоо дагуу явж хяналт тавихаас өөр аргагүй. Мөн Улаан тайгад өндөр уул хадтай учир мориор явахад их бэрх байдаг Тиймээс мотоциклоор явахаас өөр арга байхгүй. Эрсдэл их өндөр байдаг. Урьд нь мотоциклтой цөмөрч орж байсан тохиолдол бий. Шар устай байдаг. Манай хэсгийн хамгаалагч Хишигбат гэх хүн энэ удаагийнхаас илүү усанд цөмрөн орсон байсан. Бүтэн биеэрээ усанд унах эрсдэл ч бий. Бид байнгын анхаарал болгоомжтой явдаг эрсдэл ч гарна. Өвлийн цагаар морьтой явах мөн их эрсдэлтэй.
-Та Улаан тайгын байгаль хамгаалагчаар хэчнээн жил ажиллаж байна вэ?
-Би байгаль хамгаалагчаар ажиллаад хоёр жил болж байна. Арван жилийн сургууль төгссөн гэрчилгээтэй хүн байгаль хамгаалагчаар авна гэсний дагуу орсон.Энэ хугацаанд анх удаа ийм эрсдэл тохиолдлоо. Ганцаараа болохоор их ч айлаа. Ингээд эрсдэлд орох нь гэж бодсон. Гэхдээ хүнтэй цуг хамтарсан хяналтад явж байсан болохоор ч гайгүй өнгөрлөө. Хэрэв ганцаараа мөсөнд цөмөрч, араас хүн ирж туслаагүй бол юун мотоциклоо татаж гаргах, өөрийгөө л аврахаа бодох юм билээ.
.jpg)
-Та Улаан тайгад гэр бүлтэйгээ амьдарч байна уу. Ам бүл хэдүүлээ вэ?
-Тиймээ, ам бүл дөрвүүлээ амьдарч байна. Том хүүхэд хоёрдугаар анги. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуульд сурдаг. Бага нь дөрвөн настай.
-Байгаль хамгаалагчийн ажил цаг наргүй. Гэр бүлийнхэндээ хэр цаг зарцуулж байна вэ?
-Манай эхнэр малаа маллаад, хүүхдүүдээ хараад, ар гэрийнхээ ажлыг хариуцдаг. Миний хувьд гэртээ бараг байдаггүй, ихэнх цагийг тайгадаа өнгөрүүлнэ. Байгаль дахь амьтдаа судална, хамгаална.
-Олон жил байгаль хамгаалагчаар ажилласан хүмүүс Улаан тайгад бий байх. Тэднээс суралцаж байгаа болов уу?
-Тийм ээ. Манай хэсэгт гэхэд 10 жил ажилласан хүн бий. Тэднээсээ заавар зөвлөгөө авч, суралцаад явж байна.
| БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Д.ЭНХБАТ: Өвдөгнөөс дээгүүр татсан голын мөсөнд мотоцикл цөмрөн орж, хувцас хөлдөн, хөл хайрагдсан |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |