Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны аравдугаар сард нутгийн зүүн хэсэгт 10 цагаан зээр барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ. Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, цаашид гарцын ашиглалтад мониторинг хийхэд шаардагдах мэдээллийг бүрдүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг 2016 оноос хийж байгаа билээ. Энэ удаагийн судалгааны ажилд Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, малын эмч, мэргэжилтнүүд оролцжээ.
Цагаан зээрийг барьж, хүзүүвчлэх ажлын чухал хэсэг нь тор татах байлаа. 1.5 метрийн өндөртэй, олсоор хийгдсэн торыг зээрэнд харагдахгүй байх газрыг сонгож байршуулсан. Энэ тор нь олсоор хийгдсэн учир амьтны биед механик гэмтэл учруулахгүй. Зээр ирээд мөргөх үед тор амархан унах байдлыг тооцоолон шонгуудыг газарт гүехэн суулгаж, торыг сул татсан байна. Мэргэжилтнүүд машин, мотоцикль ашиглан цагаан зээрийн сүргийг тор руу алгуурхан чиглүүлсэн. Торонд дөхөх үед цөөн тооны цагаан зээрийг тасдан хөөж торонд шахан оруулж барьжээ. “Зээрийг торонд оруулж барьсны дараа тайвшруулах зорилгоор нүдийг нь зөөлөн даавуугаар боож, аль болох чимээ гаргахгүй байсан. Хүзүүвчээ зүүж нас, хүйсийн мэдээлэл авсны дараа буцааж тавьсан. Нэг зээрэнд таван минутаас хэтрэхгүй хугацаа зарцуулсан” гэж судалгаанд оролцсон мэргэжилтнүүд ярьсан юм.
Монгол орны зүүн бүсэд гадаад, дотоодын судлаачид олон жилийн өмнөөс цагаан зээрэнд хүзүүвч зүүж судалгаа хийж байсан. Харин Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар хийж буй судалгаа судлаачдын орхигдуулсан газар нутагт чиглэснээрээ онцлог байв.
Сонирхуулахад, өмнөх жилүүдийн судалгааны үр дүнд цагаан зээр хоёр улсын (Хятад, ОХУ) хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болсон юм. Энэ нь тал нутгийн гайхамшиг болсон цагаан зээрийг зөвхөн Монгол Улсын хэмжээнд хамгаалах бус, хамтарсан хамгаалал зайлшгүй шаардлагатай байгааг нотолж байгаа юм.
| 10 цагаан зээрэнд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |