АШУҮИС-ийн эрдэмтдийн төлөөлөл “Ковид-19” халдварыг шүлснээс илрүүлэх шинэ PCR оношлуур бүтээн, хэрэглээнд нэвтрүүлэх төсөл эхлүүлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас тус оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг АШУҮИС-ийн эрдэмтдэд гардуулах гэж байна. Түүнчлэн өнөөдрөөс шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээг тус сургууль дээр хийж эхлэх юм.
Уг төслийн удирдагчаар Анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар ажилласан. Шүлснээс “Ковид-19” халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариуг тодорхойлоход 90 минут зарцуулах бөгөөд хамар залгиурын арчдаснаас халдвар илрүүлэх шинжилгээний аргаас илүү мэдрэг, зовиур багатай аж.
Энэ талаар АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар “Хамар залгиурын арчдаснаас SARS-СoV-2 халдвар илрүүлэх шинжилгээний арга нь инвазив арга учир үйлчлүүлэгчид зовиур, өвдөлт, эвгүй мэдрэмж төрүүлэх зэрэг сөрөг тал бий. Түүнээс гадна сорьц тээвэрлэх тусгай шингэн шаардлагатай. Харин бидний боловсруулсан аргаар хийхэд ердөө 0.5 мл шүлс байхад л болно. Шүлсээ саванд хийхэд ямар зовиур байх вэ дээ. Сорьц тээвэрлэх тусгай орчин шингэн шаардлагагүй. Мөн шүлсээ зориулалтын саванд хийж сайтар таглаад шуудангаар илгээсэн ч асуудалгүй. Түүнчлэн хамар залгиурын арчдаснаас SARS-СoV-2 халдварыг илрүүлэх стандарт ПГУ-аар шинжилгээний хариуг тодорхойлоход 2-3 цаг зарцуулдаг бол шүлсэнд тодорхойлох шинжилгээнд 90 минут л зарцуулна.
Мөн манайд хэрэглэж байгаа арилжааны оношлуураас илүү мэдрэг болох нь тогтоогдсон. Тухайлбал, манай лабораториудад хэрэглэж буй гаднын арилжааны оношлуур багадаа 100-200 вирусийн хуулбар байгаа тохиолдолд илрүүлж байгаа бол бидний боловсруулсан аргаар шүлсэнд 6-12 вирусийн хуулбар байхад л илрүүлэх мэдрэг чанартай байна. Энэ нь шинжилгээний хариу хуурамч сөрөг гарах эрсдэлийг бууруулж байгааг илтгэнэ.
Мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар санхүүгийн тооцоолол хийж байгаа. Ямар хэмжээний санхүүжилт шийднэ тэр хэмжээгээр л үйлдвэрлэнэ. Шаардлагатай урвалж, бусад зүйлээ бэлдсэн тохиолдолд хоногт 20000-30000 оношлуур гаргах боломжтой. Мөн манай улсад байгаа бүх лабораторид энэ оношлуурыг ашиглах бүрэн боломжтой” хэмээн ярьсан юм.
| Г.БАТБААТАР: Шүлснээс “Ковид-19” илрүүлэх оношлуурыг хоногт 30 мянгыг үйлдвэрлэх боломжтой |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |