“Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай малчдыг дэмжих зээл багтсан. Тус зээлийг малчин, мал бүхий этгээдэд 50 сая төгрөг хүртэл хэмжээтэйгээр 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал олгох зохицуулалттай.
Монгол Улсын Засгийн газар малчин, мал бүхий этгээдийн байгалийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх, малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд малчдын зээл олгох чиглэлийг баримталж байна. Засгийн газар гэрээ байгуулсан арилжааны банкнуудаас малчдад олгосон зээлийн хүүгийн дэмжлэгийг банканд төлөх үүрэг хүлээсэн. Тавдугаар сарын 4-ний байдлаар 3438 хүсэлт ирснээс 2146 малчинд зээл олгожээ. Зээлийн хэмжээний хувьд, 53.3 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 29.9 тэрбум төгрөгийг олгосон байна.
Малчдыг дэмжих зээлийг малчин, мал бүхий этгээд банкны хэрэглээний зээлээс бусад ижил төрлийн зээлийн нөхцөлөөр олгоно. Арилжааны банк малчдын зээлийн эх үүсвэрийг хариуцаж байгаа учраас гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг баримтлан зээлийн судалгааг хийж, зээлийн бодлого, журмын хүрээнд тухайн малчинд хэдий хэмжээний зээл олгох эсэхийг бие даан шийдвэрлэнэ.
Банк зээлийн хүүгийн дэмжлэгээс бусад бүх төлбөр, үүргийн гүйцэтгэлийн эрсдэлийг хариуцна. Мөн зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд хүүг банкны ердийн зээлийн хүүгээр нөхөн хуримтлуулан тооцож, эргүүлэн төлөхийг гэрээнд тусгах эрх үүрэгтэй.
-Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр малын тоо нь баталгаажсан байна.
-Банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлагыг хангасан байна. Энэ нь банкны эрх, үүргийн хүрээнд хийгдэх зохицуулалтын асуудал юм.
-Малын чанар, үүлдрийг сайжруулах, цөм сүрэг өсгөн үржүүлэх зорилгоор үржлийн өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн өсвөр үхэр, хонь, ямаа, нарийн ноост хонь худалдан авах;
-Нэмүү өртөг шингээсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор гахай, шувуу, зөгий үржүүлэх;
-Сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалах, боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд оврын тоног төхөөрөмж худалдан авах.
| 2000 гаруй малчинд хөнгөлөлттэй зээл олгожээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |