Б.Бямбасайхан Да.Ганболд Б.Ариунсан нарыг суллах Улсын Дээд шүүхийн шийдвэр гарлаа. Харин С.Баярцогтыг үргэлжлүүлэн 4.8 жил хорихоор болжээ. Улсын Дээд шүүх өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцсэн юм. АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон билээ.
Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, түүнд оноосон ялыг 4.8 жил болгон бууруулсан. Харин тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандаж, өнөөдөр тэдний шүүх хурал болсон юм.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 1454 дүгээр магадлалтай, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Да.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч Да.Ганболд, түүний өмгөөлөгч Б.Баяраа, С.Баярцогт, түүний өмгөөлөгч Г.Орхон, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Ариунсангийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, Б.Ганцэцэг, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцсэн байна.
| Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан нарыг суллаж, С.Баярцогтыг 4.8 жил хорихоор болжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |