Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр баг, Хээтэй хорооллын 4-2 байрны тавдугаар орцны оршин суугчид нийлж орцондоо иж бүрэн засвар хийж байна. Тус байрны оршин суугч М.Жанлав орцныхоо давхар бүрд оршин суугчдын санал хүсэлтээр өнгөлөг, гоёмсог зургуудыг сэтгэлээ шингээж зурж буй юм. Иргэн М.Жанлавын санаачилсан ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар тодрууллаа.
-Таны эхлүүлсэн ажил хэрхэн үргэлжилж байна вэ. Байрныхаа давхар бүрд зураг зурж, засварлах ажлыг хэзээнээс санаачилсан бэ?
-Манай байр таван давхар. Одоо гурван давхарт зургаа зурж байна. Би эртнээс л зураг зурж, тохижуулах юм сан гэж боддог байлаа. Харин сая бодлоо биелүүлж айл бүрээс 200 мянган төгрөг цуглуулж, засвараа хийж байгаа. Манай байр 14 айлтай.

-Таны зурсан зургуудыг цахим орчноос харсан. Их сайхан зургуудаар ханаа тохижуулж байна лээ. Та ямар мэргэжилтэй вэ?
-Би Дүрслэх урлагийн багшаар 18 дахь жилдээ ажиллаж байна. Манай байрныхан хөршийн харилцаа сайтай, сагс, гар бөмбөг тоглодог, тамирчид амьдардаг. Би иргэдийнхээ үзэл бодол, санал санаачилгад үндэслэн зураг зурж байгаа.
-Та хэдүүлээ ажиллаж байгаа вэ?
-Дөрвүүлээ ажиллаж байна. Бусад маань хана цэвэрлэх, бусад бэлтгэл ажлыг хариуцаж хийж байна.
-Танай байрныхан болон хүүхдүүд хэрхэн хандаж байна вэ?
-Зургаа үнэргүй будгаар будаж байгаа. Хөршүүд маань урмын сайхан үг хэлж байгаа. Хүүхдүүд их баярлаж, догдолж, “Би будъя, зуръя” гээд гүйгээд ирдэг. Тийм учраас нэгдүгээр давхарт хүүхдүүдээр зураг зуруулж, будуулах тусгай булан гаргана гэж бодож байгаа. Манай байрны тохижилтын ажил долоо хоногийн дараа дуусна. Гадна талыг нь долдугаар сард янзална гэсэн.

| М.Жанлав: Байрныхаа нэгдүгээр давхарт хүүхдүүдээр зураг зуруулж, будуулна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |