Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг нийслэл хот дахь 18 чиглэлийн автобусны буудал болон гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан олон нийтэд толилуулж, үндэсний хэл бичгийн дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг иргэдийн дунд түгээн дэлгэрүүлж эхэллээ.

Монгол бичиг бол хүн бүрийн оюуны үнэт, бахархалт өв учраас иргэд нийтийн тээвэр болон гудамж талбайгаар зорчихдоо Улаанбаатар хотын гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр тус үзэсгэлэнгээс шалгарсан бүтээлүүдийг унших, сонирхох боломжтой болжээ. Бичиг үсгийг нүдээр үзэж байж суралцдаг. Түүнчлэн үсгийн урлагаар дамжуулан гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэх сайн талтай.

Ийнхүү Үндэсний соёл, бичиг үсгээ олон нийтэд энгийн аргаар толилуулах нь мартагдаж буй эх хэлээ сэргээн хэрэглэх, залуу үеийнхэнд үндэсний хэл бичгээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх, их хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлөх, бичгийн соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг гудамжны мэдээллийн байгууламжуудад энэ сарын 25-ны өдрийг хүртэл байрлуулахаар болжээ.

| “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгээс шалгарсан бүтээлүүдийг гудамжны мэдээллийн самбарт байрлуулжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |