Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр “С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах уу” гэх асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө.
Тэрбээр “Би 2016 оноос хойш С.Зориг агсны хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн хойноос хөөцөлдөж байна. Монголд шударга ёс, хууль байдгийг үзэх гэж зургаан жил болж байна. Миний зүгээс энэ хэрэг дээр хүмүүс хэлмэгдэж байгаа гэдгийг мэдсэн учраас хэргийн захиалагчийг зарлахыг хууль, хяналтын байгууллагаас шаардсан. Гэвч хэн ч захиалагчийг зарлаж чадаагүй. 2016 онд С.Зоригийн хэргийг мөрдсөн хүмүүс захиалагчийг нь тогтоож чадаагүй хэрнэ, захиалгаар хүн хөнөөсөн гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. Би “Өдрийн сонин”-д “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” гэсэн гарчигтай нийтлэл бичиж, оруулсан. Энэ нийтлэл дотор бүх зүйлийг бичсэн байгаа.
2016 онд иргэн Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Э.Бат-Үүлийг энэ хэргийн захиалагч хэмээн шалгасан.
“Нотлогдож байгаа тул” гэсэн үгтэйгээр шалгаж эхэлсэн хэдий ч 20 хоногийн дараа "Нотлогдоогүй" гэсэн тайлбараар яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Э.Бат-Үүлээс ямар ч байцаалт аваагүй. Тиймээс би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн нийтлэлийн үг бүр үнэн. Одоо шүүхийн ажилчид энэ хэргийг хэрхэн шийдэхийг би мэдэхгүй байна” гэлээ.
| Ц.НЯМДОРЖ: С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэдгийг яллагдагч мэдүүлэгтээ хэлсэн |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |